Эсрэг хүйсийн хамгийн сэтгэл татам биеийн хэсгүүд юу вэ


Т.Онон | YOLO.MN
2025-02-26

Биеийн хамгийн дур булаам хэсэг нь юу болохыг та бодож байсан уу? 2017 оны судалгаагаар хүмүүс эсрэг хүйстнийхээ аль хэсгийг илүүд үздэгийг тодруулжээ.

Судалгаанаас харахад эрэгтэйчүүд нүүр царайнд хамгийн их татагддаг бол  эмэгтэйчүүд эрэгтэй хүний ​​цээж, үсэнд дуртай байдаг.

Хүмүүс юунд хамгийн их татагддагийг мэдэх нь сонирхолтой ч сэтгэл татам байдал нь субъектив бөгөөд таны зан чанар, онцлог зүйлүүд тань хамгийн чухал гэдгийг санаарай.

Нүүр царай

Судалгаагаар эрэгтэйчүүдийн 46% орчим нь нүүр царайг хамгийн чухал гэж үзсэн байна.  

Хүүхнүүдийн бөгс


Ойролцоогоор 11% нь эмэгтэйчүүдийн бөгсийг хамгийн их сонирхдог гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Бөгс, бэлхүүс нь эмэгтэйлэг чанарыг илэрхийлдэг тул эрэгтэйчүүдийн нэлээдгүй хувь нь үүнийг сонирхож байдаг.

Үс


Та үсээ ургуулж, сайхан арчилсан бол эрэгтэйчүүдийн 11% нь таны үсийг хамгийн их сонирхдог гэдгээ хэлсэн байна. 

Хөл

Таны хөл ямар ч урттай байсан, эрэгтэйчүүд хөлний шүтэн бишрэгчид шүү. Хэрэв та мини юбка эсвэл жинсэн шорт өмсөх бол, эрэгтэйчүүдийн 9% нь хөл үнэлдгийг санаарай.

Хөх


Мэдээж хэрэг, хөх орохгүй байна гэж байхгүй. Гэхдээ сонирхолтой нь ердөө 8%-д нь хөх хамгийн сонирхолтой хэсэг гэж хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн бэлэг тэмдэг болсон энэ хэсэг байсаар байна.

Харин эмэгтэйчүүд ямар хэсгүүдэд татагддаг вэ?

Цээж
Эмэгтэйчүүдийн бараг 24% нь цээжийг хамгийн дур булаам гэж үздэгийг мэдээд та гайхаж магадгүй. Тиймээс бариу цамц өмсөж эсвэл усан санд цамцгүй яваарай. 

Үс

Эмэгтэйчүүдийн 22% нь эрэгтэйчүүдийн үсийг хамгийн их сонирхдог гэдгийг хэлсэн байна. Тиймээс, залуус аа, үсээ сайтар арчилж, угааж байгаарай. Мөн үсэрхэг, сахалтай эрчүүдийг хамгийн сэтгэл татам гэж үздэг.

Гар

Эмэгтэйчүүдэд хүчтэй, булчинлаг гарт татагддаг нь гайхах зүйл биш. Эмэгтэйчүүдийн 19% нь эрэгтэйчүүдийн гар, булчинг хамгийн эхэнд сонирхож байна.

Зургаан толгойт булчин

Эмэгтэйчүүдийн 13% нь эрэгтэйчүүдийн хэвлийн булчинд дуртай гэж хэлжээ.

Нүүр болон нүд

Сонирхолтой нь, эмэгтэйчүүдийн дөнгөж 2% нь нүүрийг хамгийн  чухал зүйл гэж хэлсэн бол 3% нь нүдийг хамгийн чухал гэж үзжээ. Эдгээр зүйлс чухал байдаг ч, эмэгтэйчүүд бусад зүйлсэд илүү анхаарлаа хандуулдаг бололтой. 

Өөрийнхөө өвөрмөц шинж чанаруудыг үнэлэх

Хүмүүс ямар нэг биеийн хэсэгт татагддаг байж болох ч, хамгийн чухал нь та юм. Та өөрийгөө юу гэж тодорхойлж байна вэ? Үс тань буржгар, сэвхтэй эсвэл онцгүй шүдтэй байна уу. Эдгээр бүх зүйлс таныг бүтээж байгаа тул тэдгээрийг хайрлаж хүндэтгээрэй!

Дотоод гоо сайхнаа таньж мэдэх
Дотоод гоо сайхнаа бодож олоорой: хэр сайхан сэтгэлтэй вэ, хэр хөгжилтэй вэ, бусдыг хэрхэн анхаарч хайрладаг вэ гэдэг зүйлс таны дотоод гоо сайхны нэг хэсэг. Харилцаанд эхэндээ гадна төрх чухал байдаг бол удаан хугацааны дараа дотоод гоо сайханд тулгуурладаг.

Хүмүүс адилгүй
Та бүх хүнд таалагдах боломжгүй гэдгийг санаарай. Зарим эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн үсийг илүү сонирхдог бол зарим нь түүнийг огтхон ч анхаардаггүй. Зарим эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн булчинд татагддаг бол бусад нь зөвхөн хошин, хөгжилтэй эрчүүдэд дуртай байдаг.

Харин өөртөө итгэлтэй байдал нь ихэнх хүмүүст сэтгэл татам харагддаг юм шүү.

Эх сурвалж: wikihow

#сэтгэл татам хэсгүүд #судалгаа