“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуг манай улс албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Одоогийн байдлаар дөрвөн анги цацагдсан байгаа юм.
Энэ удаад оролцогчдын дунд намуухан яриа, гоолиг туранхай бие, хөөрхөн төрхөөрөө онцгойрч буй Н.Тодбилэгийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. Н.Тодбилэг нь зургаадугаар сарын 20-нд төрсөн, ихрийн ордтой.
2. Gobi Cashmere-т моделиор ажилладаг.
3. 2021 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд элсэн орсон бөгөөд одоо төгсөх курсийн оюутан юм.
4. Түүний инстаграм нь @todbileg_, одоогоор инстаграм хуудастаа 23 мянган дагагчтай.
5. Ихэвчлэн усанд сэлэлт болон баллетаар хичээллэх дуртай гэнэ.
6. Мөн төгөлдөр хуур тоглодог.
7. Чөлөөт цагаараа ууланд алхах, цэвэр агаар, салхийг мэдрэх дуртай нэгэн.
8. Тэрээр танилцуулгадаа өөрийгөө “Сахилгагүй, эрх, хөөрхөн” хэмээн тодорхойлсон.
9. Н.Тодбилэг “Болзоонд явах үедээ нөгөө хүндээ өндөр сэтгэгдэл үлдээж чаддаг болохоор бусад оролцогчдоос онцгойрох байх. Оролцогчид надад галзууртлаа дурлана гэдгийг би мэдэж байна. Тэр бол миний нэг онцгой чадвар” хэмээн ам бардам хэлсэн билээ. Үүнээс түүнийг өөртөө итгэлтэй нэгэн гэдгийг харж болох юм.
10. Тэрээр нэвтрүүлгийн гуравдугаар ангид оролцогчдын дундаас хамгийн их буюу гурван захиа авсан. Харин өөрөө оролцогч Цэрэнтогтох буюу Цээгий руу захиа бичсэн байна.
11. Охидын хоол хийх тэмцээний үеэр Тодоогийн баг тэргүүлж, болзоонд явах хүнээрээ тэрээр Цэлмэгийг сонгосон нь үзэгч, панелистуудыг гайхшируулсан юм.
12. Үзэгчид түүнийг “Дараагийн Мока байна даа”, “Monica Belluci-ийн залуугийн төрх шиг хөөрхөн охин байна”, “Ёстой хөөрхөн, action киноны гол дүрийн жүжигчин шиг”, “Яг 910. Эгч нь байхаа”, “Хамгийн хөөрхөн нь” зэрэг эерэг сэтгэгдэлтэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!