ОНЦЛОХ ХҮҮХЭД: АНУ-д тоглож буй 17 настай С.Ган-Эрдэнэ


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-02-25

С. Ган-Эрдэнэ нь Монгол улсын нэрийн өмнөөс сагсан бөмбөгт хүч түрэн гарч ирж буй залуу тоглогчдын нэг бөгөөд одоо АНУ-ын Tennessee мужийн  Ensworth ахлах сургуулийн багт тоглож байна. Тэрээр 17 настай, 213 см өндөр, төвийн байрлалд тоглодог залуу тоглогч юм.

Тэр дөнгөж гурав дахь жилдээ сагсан бөмбөг тоглож байгаа ч сагсан бөмбөг дахь чадвар нь жил ирэх тусам сайжирч байгаатай үзэгч хүн бүр санал нийлэх биз ээ. Харин yahoocom түүний талаар онцлон нийтлэл оруулсныг орчуулан хүргэж байна.

Солонгын Ган-Эрдэнэ нь Ensworth ахлах сургуулийн сагсан бөмбөгийн хөвгүүдийн багийн төвийн тоглогчийн хувьд өөрийнхөө бие шиг том намтар түүхтэй нэгэн.

Энэ улирал нь түүний хувьд Tennessee мужийн тамирчдын холбоонд харьяалагдан тоглож буй анхны улирал төдийгүй ахлах сургуулийн түвшингийн багт тоглож буй эхний улирал юм. 17 настай Монгол хүүгийн хувьд эх орондоо аль хэдийнээ мянга мянган хөгжөөн дэмжигчтэй болжээ.

Ган-Эрдэнийг асран хамгаалах эрх нь Vanderbilt их сургуулийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Jon Sanderson-тай холбогддог.

Ган-Эрдэнэ нь анх 15 насандаа Америкт аяллын визээр зорчиж Ohio мужийн Dayton дахь “The Flyght” академитай холбогдсон юм. Академийн зүгээс түүнийг амьдрах байраар хангаж байсан хэдий ч 1 улирлын дараа түүнд байнгын оршин суух эрх нээгдээгүй байлаа.

Анх тус улсад хөл тавихад тусалж байсан Цэрэнжанхарын Шаравжамц түүнийг 1999 оны Final 4-д шалгарсан Ohio  мужийн их сургуулийн багийн гишүүн асан, Michigan сагсны багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Sanderson-той холбож өгчээ.

John Sanderson болон түүний эхнэр Jenn нар өөрсдөө гурван хүүхэдтэй хэдий ч Ганааг гэр бүлийнхээ хууль ёсны нэг гишүүн болгож авчран туслахыг хүссэн.

Тиймээс 2023 онд Sanderson болон эхнэр Jenn нар түүний хууль ёсны асран хамгаалагч нар болсон байна. Ийнхүү Ган-Эрдэнэ төд удалгүй Michigan руу нүүж, оюутны виз авснаар Ann Arbor дахь Saline ахлах сургуульд элсэж байжээ.

John Sanderson-ы хүү Jonathan ч гэсэн Ганаатай адил Ensworth ахлах сургуулийн багт тоглодог билээ. Түүний хүү Jonathan нь  2026 оны төгсөгчдийн ангидаа  үндэстний хэмжээний чансаанд эрэмбэлэгдэж  байгаа хамгаалагч ба “Michigan, Illinois, Indiana, Michigan State, Notre Dame” сургуулиудаас тэтгэлэг авах санал авсан чадварлаг тоглогч юм.  Одоо Ганаа, Жонатан нар нэг мужын нэг багт тоглож байна.

Ганаагийн төрсөн ээж Солонго ч гэсэн хүүгийнхээ амьдралд том орон зайг эзэлдэг. Солонгын хувьд Монгол улсад амьдардаг хэдий ч хүүтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг ажээ.

Ган-Эрдэнэ бол яг одоогоор бидний мэдэх Монголын хамгийн өндөр хүн. Түүний өндөр гуталгүй үедээ цэвэр 7 ft буюу 213см, пүүзтэй үедээ 7ft буюу 216 см орчим байна.

С. Ган-Эрдэнэ маш олон Монголын хөгжөөн дэмжигчидтэй.

51 настай Шинэ Зеландад амьдарч буй спортын сэтгүүлч, тайлбарлагч Ганбатын Идэр-Ууган энэ улиралд Ган-Эрдэнийн 2 тоглолтыг өөрийн YouTube сувгаар дамжуулан олон нийтэд хүргэсэн нь даруй 27000 үзэлт авчээ. Энэ сувгийн үзэгчдийн дийлэнх нь түүний сувгийг дагадаг Монгол үзэгчид юм.

Шаравжамц "Тэр бол манай улсын сагсны шигшээгийн ирээдүй. Түүхэндээ манай улсад ийм өндөртэй хүн ховор байсан. Надаас хойш сагсны талбайд энэ биеийг ашиглаж чадах цөөхөн хүмүүсийн нэг нь Ган-Эрдэнэ. Түүний биеийн өгөгдөл нь манай улсын шигшээд үеийн үед хүн хүч хэрэгтэй байдаг төвийн байрлалын дутууг нөхөх болно." хэмээн тодотгосон юм.

Ghana нэрээр нь танигдаад байгаа Ганаагийн хувьд энэ улиралд Ensworth ахлах сургуульд 12.5 оноо, 9.5 самбар, 1.2 хаалтыг дунджилахдаа 67 хувьтай довтолж байгаа юм.

Сагсан бөмбөгөөр хичээллэн гуравхан жил болж байгаа ч гэлээ түүнд аль хэдийнээ Ohio State, Illinois, Arizona State, Indiana, Notre Dam, Butler сургуулиудаас сургуульд суран, багт тоглох тэтгэлэгийн саналууд ирээд байгаа юм. Ганаа 247Sports, Rivals мэтийн залуу тоглогчдын мэдээллийг цуглуулдаг сайтад бүртгэгдсэн ч гэсэн хараахан үндэстний хэмжээнд чансаанд эрэмбэлэгдэх одтой болж амжаагүй байна.

Эх сурвалж: sports.yahoo

#Сагсанбөмбөг