БНХАУ, Австралид үхлийн аюултай сармагчны цэцэг өвчний халдвар бүртгэгджээ. Иймд эдгээр улс руу зорчих иргэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөв.
Сармагчны цэцэг өвчний 2022 оноос хойш нийт 128 оронд 123 мянга гаруй бүртгэгджээ. Өчигдрийн мэдээллээр Францад сармагчны цэцэг өвчний 1, Тайланд улсад 3 тохиолдол, Бангладеш улсад зика вирусын халдварын тохиолдлууд бүртгэсэн байна.
Сармагчингийн цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин юм.
1980 онд дэлхийд дахинд цагаан цэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.
Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.
Эх сурвалж: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!