АЗИЙН НААДАМ 2018
13000 арлын орон Индонез улсад Азийн спортын томоохон үйл явдал болох Азийн XVIII спортын наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны хооронд зохиогдож байна. Нийт 45 улсын 10 мянга орчим тамирчид 40 спортын 465 төрөлд өрсөлдөж байна. Азийн спортын наадмыг Индонез улс хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Тэртээ 1962 онд Азийн спортын IV наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Энэ жил уг наадам Индонез улсын нийслэл Жакарта хот болон Суматра арал дээр орших Палембанг хотуудад явагдаж байна.
2018 ОНЫ АЗИЙН НААДМЫН ТАЛААРХ ФАКТУУД
ОДООГООР УЛС ОРНУУДЫН АВСАН МЕДАЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
АЗИЙН НААДМЫН ТҮҮХЭЭС
Азийн наадам (Азийн олимп) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэг улсынн санаачилгаар анх зохиогдож байсан гэдэг.
1951 онд Энэтхэгт Дхьян Чанд нэртэй цэнгэлдэх хүрээлэнд Раджендра Прасад ерөнхийлөгч үг хэлж эхлүүлсэн уг наадамд үндэсний олимпийн 11 хорооны 489 тамирчин өрсөлдсөн байна. Нийт 169 медал гардуулснаас Япон улс тэргүүлж 24 алт, 21 мөнгө, 15 хүрэл медалыг хүртэж байжээ.
Азийн наадам зуны олимп болддоггүй тэгш оронтой онуудад зохиогдсоор ирсэн байна. Түүнчлэн 1986 оноос Азийн наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. 2022 онд Хятадын Ханчжоу хотноо XIX дэх Азийн наадам болно.
АЗИЙН ЗУНЫ НААДАМ БОЛСОН ГАЗРУУДЫН ЖАГСААЛТ
ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ИХ АМЖИЛЛТАЙ ОРОЛЦСОН ОРНУУД
Эх сурвалж: http://www.whatsnewjakarta.com, https://www.insidethegames.biz
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх