Өдөр тутамд хэрэгтэй сэтгэлзүйн заль мэхүүд 2


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-02-13

-Таньд тусламж хэрэгтэй бол бусдаас тусламж хүс. Бид бүгдээрээ л бусдад ямар нэгэн зүйлээр туслахыг хүсдэг. Судалгаагаар хүмүүс нэг нэгэндээ туслах чадвартай гэдгээ мэдрэхийг хүсдэг. Тиймээс бусдаас тусламж хүсэхэд ихэнх тохиолдолд хүмүүс таны хүсэлтийг зөвшөөрч, туслах болно.

-Бусдыг үргэлжлүүлэн яриулахыг хүсвэл чимээгүй байгаарай. Гэхдээ нүдний харцаа салгахгүй байх хэрэгтэй. Энэ нь тэднийг өөрийн эрхгүй яриагаа үргэлжлүүлэхэд хүргэдэг байна. Учир нь хүмүүс эвгүй байдалд орохоос зайлсхийж, чимээгүй байдлыг эвдэхийг хүсдэг.

-Хэрэв таны толгойд сонссон нэг дуу  тань эргэлдээд мартахыг хүсэж байвал тэр дууны сүүлийн хэсгийг бодоорой. Бид дуусаагүй үлдээсэн зүйлийг санадаг. Тиймээс тухайн дууг дуустал нь бодож чадвал таны толгойд бага бодогдох нь байна.

-Хэн нэгэн тасралтгүй яриад, чи ярианд оролцож чадахгүй байвал ямар нэгэн зүйлийг газарт унага. Дараа нь түүнийг авч байхдаа яриагаа эхлүүл. Энэ аргаар нөгөө хүний яриаг  тасалж чи ярих боломж бүрдэнэ.

-Хэрэв та үргэлж “Хаалгаа түгжсэн болов уу?, индүүгээ унтраасан болов уу?“ гэх мэт зүйлд санаа зовдог бол тэдгээр үйлдлээ хийхдээ өдөр бүр өөр утгагүй үг хэлээрэй. Жишээ нь индүүгээ унтраахдаа ногоон туулай гэж хэлэх эсвэл хаалгаа түгжихдээ мах иддэгүй бар  гэх мэт зохиож хэл. Дараа нь хаалгаа түгжсэн эсэхээ бодохдоо энэ утгагүй үгээ санаж санаа амрах болно.

-Өөр нэг жижигхэн энгийн зүйл нь хүнд үзэг зээлүүлвэл тагийг нь өөртөө үлдээх. Тэгэхээр тэр хүн бичиж дуусаад тагийг нь хайн эцэст нь үзгээ буцааж өгдөг.

Эх сурвалж: buzzfeed

 

#сэтгэлзүй #зөвлөгөө