Mamamoo хамтлагийн гишүүн Hwasa-г багтаасан Улаанбаатар дахь тоглолт хэзээ болох вэ?


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-02-13

Өмнөд Солонгос улсын уран бүтээлч Mamamoo хамтлагийн гишүүн Hwasa болон рэппэр Kisum нар Улаанбаатарт болох “ROSEDUST” тоглолтод оролцохоор болжээ.

Мөн Монгол улсын “Uka, Mrs.M, Magnet Brain, Nene, Mvchi, Babynna, Namone” зэрэг эмэгтэй уран бүтээлчид тус тоглолтод 2025.02.15-нд “Steppe Arena”-д оролцох юм байна.

Уран бүтээлч Hwasa нь Өмнөд Солонгос улсын K-pop оддын нэг, Mamamoo хамтлагийн гишүүнээс гадна 2019 оноос хойш өөрийн соло уран бүтээлүүдээ цацан амжилттай яваа уран бүтээлч. Мөн K-pop ертөнцөд царайны өнгө төрх, хувцас загвараар олныг байлдан дагуулдаг билээ.

Реппер Kisum-ийн хувьд мөн л Өмнөд Солонгосын хип хоп болон K-pop салбарт нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг. 2023 онд тэрээр RND компанитай гэрээ байгуулж "Let Me Be" гэх соло уран бүтээлээ цацаж байсан юм.

#Hwasa #ROSEDUST #Kisum