Бид өдөр тутамд өөрийн бодлыг удирдахаас эхлээд бусадтай зөвөөр харилцах шаардлага гардаг. Үүнийг удирдан чиглүүлдэг гол зүйл бол бидний тархи. Гэхдээ хэрэгтэй нөхцөл байдлыг бий болгохын тулд тархиа ухаалгаар удирдан чиглүүлэх хэрэгтэй.
Үүнд сэтгэлзүйн энгийн боловч үр дүнтэй арга техникүүд тусалж чаддаг. Тэгвэл бусадтай харилцах тал дээр ашиглаж болох, эсвэл өөрийн бодлыг зөв тал руу удирдан чиглүүлэхэд тань туслах сэтгэлзүйч нарын зөвлөж буй бяцхан заль мэхүүдийг хүргэе.
-Хэн нэгнийг тодорхой нэг сонголт руу чиглүүлэхийг хүсэж байвал гурван сонголт өгөөд, хүсэж буй сонголтоо сүүлд нь хэлээрэй. Ихэнх хүмүүс хамгийн сүүлд сонссон зүйлээ илүүд үзэх хандлагатай байдаг.
-Хэрэв хэн нэгэн чамайг яаралтай шийдвэр гаргуулах гэж тулгаж байвал магадгүй чамд ашиггүй санал тавьж байгаа гэсэн үг. Тиймээс холдсон нь дээр.
-Та маш их уурлаж, уураа хянах хэцүү болсон үедээ толины өмнө очоод зогсоорой. Тэгснээр тайвшран, уур тань намжина.
-Хэрэв та ямар нэгэн зүйл буруу хийсэн бол “Уучлаарай” гэж хэлэхийн оронд “Баярлалаа” гэж хэл. Бид заримдаа хэрэггүй зүйлд хэт их уучлалт гуйдаг. Гэтэл үнэндээ хүмүүс талархал, хүндэтгэл илэрхийлсэн үгсийг сонсохыг илүүд үздэг.
-Хүний нүдний харц руу тогтож харж чаддаггүй бол тухайн хүний хөмсөгний хооронд дахь зай руу харахыг хичээгээрэй. Тэд таны харц яг хаашаа чиглэж байгааг мэдэхгүй тул нүд рүү нь эгцлэн харж байна гэж бодох болно.
-Цэнхэр өнгийн балаар бичсэн зүйлийг хар өнгийн балаар бичсэнээс илүү сайн санадаг.
-Аливаа хошигнолыг давтах үед хөгжилтэй байхаа больдог шүү дээ. Үүнийг өөртөө ашигтайгаар хэрэглээрэй. Хэн нэгэн таны талаар даажигнасан хошигнол хэтэрхий их хэлээд байвал та түүнийг сонсоогүй мэт дүр эсгээд “Юу гэнээ?, ахиад хэл дээ?“ гэж 3-4 удаа давт. Тэгвэл тэр хошигнол хөгжилтэй байхаа больж хэн ч инээхээ больдог.
-Та хүмүүсийн итгэлийг хурдан олж авахыг хүсэж байвал тольдох арга үр дүнтэй байдаг. Ярилцаж байхдаа тэдний биеийн хэлэмжийг үл мэдэгдэм дагаж дуурайх хэрэгтэй. Ингэснээр хүмүүс ухамсаргүйгээр таныг өөртэйгөө адил хэмнэлтэй гэж бодон таньд илүү их итгэх магадлалтай.
-Хэрэв та хэн нэгэнтэй шивнэн яривал, тэд ч бас шивнэж ярьдаг. Ямар ч шаардлагагүй байсан ч гэсэн. Тиймээс ерөнхийдөө хүнтэй яаж харьцана тэр харьцааны хандлагаар бусад хүн тийм хандлагаар таньтай хандах магадлал ихтэй.
-Таньд тусламж хэрэгтэй бол бусдаас тусламж хүс. Бид бүгдээрээ л бусдад ямар нэгэн зүйлээр туслахыг хүсдэг. Судалгаагаар хүмүүс нэг нэгэндээ туслах чадвартай гэдгээ мэдрэхийг хүсдэг. Тиймээс бусдаас тусламж хүсэхэд ихэнх тохиолдолд хүмүүс таны хүсэлтийг зөвшөөрч, туслах болно.
Эх сурвалж: buzzfeed
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!