Rosé-гийн "APT" дуу Mariah Carey-гийн “All I Want for Christmas Is You” дууны рекордыг эвдлээ


Т.Онон | YOLO.MN
2025-02-11

BLACKPINK-ийн Rosé "APT." дуу Mariah Carey-гийн рекордыг Billboard Global чарт дээр шинэчлэв.

Өнөөдөр /2-р сарын 11-нд/ Billboard мэдээлэхдээ Rosé-ийн “APT.” дуу урьдчилсан чарт дээр Billboard Global Excl. U.S. чартын 1-р байрт орсон гэж мэдээлсэн байна. “APT.” нь 15 долоо хоногийн турш тэргүүлсэн бөгөөд өмнө нь Mariah Carey-гийн “All I Want for Christmas Is You” дуу 14 долоо хоног тэргүүлж байсан рекордыг эвдэжээ.

Түүнчлэн “APT.” нь Billboard Global 200 чарт дээр нэг байр ухарч 2-р байранд орсон бөгөөд өмнө нь 12 долоо хоног дараалан 1-р байрт байсан. Харин Billboard Hot 100 дээр 16 долоо хоногийн турш тогтвортой байр сууриа хадгалсаар, одоо 6-р байрт жагсаж байна.

2024 оны 12-р сарын 6-нд Rosé-ийн анхны бүрэн хэмжээний “ROSIE” цомгийн сингл болох “APT.” нь дебют хийх үеээсээ л гайхалтай амжилт үзүүлсээр байна. Дуу урт хугацаагаар амжилт үзүүлж, Billboard Hot 100 дээр 2025 оны 1-р сарын 28-нд карьерынхаа хамгийн өндөр байр болох 2-р байранд хүрсэн. Мөн UK Official Singles Chart Top 100 дээр 5 долоо хоногийн турш 2-р байрт хадгалагдсан.

Түүнчлэн Rosé-ийн дебют цомог “ROSIE,” тухайн цомогт орсон "APT." Billboard 200 чарт дээр 3-р байрт орж, түүхэн дэх хамгийн өндөр байр суурьтай K-pop эмэгтэй уран бүтээлчийн цомог болжээ.

#Rosé #Бруно Марс #APT