Хийхэд амархан хирнээ амттай аяган бялууг яагаад өөрөө хийгээд идэж болохгүй гэж. Орц нь маш энгийн бялуу хийх аргыг зааж өгөе.
Орц:
Хийх арга:
Маслаа элсэн чихэртэй хамт миксерээр сайн хутгана.
Дээрээс нь 2ш өндгийг нэг нэгээр нь хийж миксердэнэ.
Ванилиа хийгээд зуурмаг болтол нь дахиад миксердэнэ.
200гр гурилан дээрээ хөөлгөгч болон ванилаа хийгээд хутгана.
Зуурмаган дээр гурилыг бага багаар хийж миксерээр хутгана.
Бүх гурилаа хийж дуусаад зуурмаган дээр сүү нэмээд миксерээр хутгана.
Какаог 1х.халбага устай хольж өтгөртөл нь халбагаар хутгана.
Гурилан зуурмаган дээрээ какаог нэмээд дахин миксерээр хутгана.
Гэхдээ хэрвээ танайд какао байхгүй эсвэл чи хүсэхгүй бол заавал хийх албагүй. Мөн зүгээр энгийн шоколадыг хайлуулаад зуурмагандаа хийгээд зуурсан ч болно шүү.
Одоо мэдээж хамгийн сүүлд листэн дээрээ аяганууд өрөөд зуурмагаа хийгээд 180С-д 20-25 минут шарах шүүгээнд шарна.
Доор чамд туслах бичлэг болон зарим зурагнуудыг орууллаа.
Бусдыг нь чи мэднэ биздээ. Амжилт оролдоод хийгээд үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх