Suzy хоёр жилийн дараа “Come Back” дуугаараа эргэн ирнэ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-02-11

Өмнөд Солонгосын A зэрэглэлийн жүжигчин, дуучин Suzy хоёрдугаар сарын 17-нд “Come Back” дуугаараа эргэн ирэх гэж байна. Уг дуу нь түүний 2022 онд гаргасан “Cape” дуунаас нь хойш хоёр жилийн дараа цацагдаж байгаа уран бүтээл юм. Тэрээр дууныхаа анхны постер зургуудыг цацжээ.

Түүний жинхэнэ нэрийг Bae Suji гэдэг бөгөөд фенүүддээ Suzy гэх тайзны нэрээрээ алдаршсан. 2010 онд “Miss A” хамтлагт дебют хийсэн ч долоон жилийн дараа албан ёсоор тарсан байдаг. Гэсэн хэдий ч тэд өнөөдрийг хүртэл урлагийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байна.

Suzy 2011 онд “Dream High” цувралд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлжээ. Үүнээс хойш “Start Up”, “Doona”, “Anna”, “While You Were Sleeping”, “Vagabond” зэрэг олон кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулаад буй. Харин энэ жил Netflix-ийн “All The Love You Wish For” гэх шинэ цувралд тоглож байгаа билээ. Цуврал ирэх сард цацагдаж олны хүртээл болох юм.

Эх сурвалж: Sportskeeda, Koreaboo

#Suzy