“Apple” шинэчлэгдсэн “iPhone SE” загвараа ирэх 7 хоногт танилцуулна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2025-02-07

“iPhone SE”-ийн одоогийн хувилбар 429 ам.доллароор худалдаалагдаж байна.

“Apple” компани шинэчлэгдсэн “iPhone SE” загвараа ирэх долоо хоногт танилцуулж, энэ сарын эцсээр худалдаанд гаргах төлөвтэй байгааг ойрын эх сурвалжууд мэдээллээ.

Удаан хүлээгдсэн энэхүү загвар нь илүү хямд өртөгтэй бөгөөд бусад брэндүүдээс хэрэглэгчдийг татах нэгэн алхам гэж шинжээчид онцолж байна.

“iPhone SE”-ийн одоогийн хувилбар нь 429 ам.доллароор худалдаалагдаж байгаа нь энгийн “iPhone 16” загвараас 370 орчим ам.доллароор хямд байгаа аж.

Үүнээс гадна “Apple” компани оны эхний хагаст багтааж, M4 чип бүхий шинэ “MacBook Air”, мөн шинэчлэгдсэн “iPad Air” зэрэг бүтээгдэхүүнүүдээ гаргахаар төлөвлөж байна.

#iPhone SE