Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ


Т.Онон | YOLO.MN
2025-02-07

Хаана суралцах, танд ямар боломжууд байгаа талаар мэдээлэлгүй байна уу? Тэтгэлэгт хэрхэн хамрагдахаа ойлгохгүй байна уу?

Тэгвэл гадаадад суралцаж төгссөн, салбар бүрд өөрийн амжилтаар тэргүүлж буй, орон орны төгсөгчдийн холбоодын удирдлага, төгсөгчид зөвхөн танд зориулж 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тусгаар Тогтнолын ордонд бодит мэдээлэл, зөвлөгөө өгөх гэж байна.

Энэхүү өдөрлөгт хамрагдсанаар АНУ, БНХАУ, Франц, ОХУ, БНСУ, Япон, Их Британи, Турк, Тайвань, Куба, Герман, Австри, Австрали, Украин, Ирланд гэх мэт улсуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, тухайн улсад суралцахын давуу тал, онцлог гэх мэт мэдээллүүдийг үнэн бодитойгоор, ямар нэгэн дундын зуучлалгүйгээр авах боломжтой.

Зохион байгуулагч:

  • Гадаад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл
  • Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

Хэзээ: 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 10:00-16:00 цаг
Байршил: Тусгаар тогтнолын ордон 7 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

#тэтгэлэг #мэдээ