DeepSeek болон ChatGPT хоёрын гол ялгаа


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

AI цаг минут тутам хөгжсөөр байгаа энэ үед шинэ тоглогч гарч ирсэн нь DeepSeek боллоо. Олон хүн ChatGPT-д аль хэдийн танил болсон тул эдгээр хоёр хиймэл оюун ухааны загвар хэрхэн харьцуулагдаж байгааг ихэд сонирхож байна.

DeepSeek зүгээр нэг түр зуурын чиг хандлага уу, эсвэл ChatGPT-тай өрсөлдөх томоохон технологи болов уу? Эдгээр хоёр технологийг мэргэжлийн үг хэллэггүй, хялбар ойлгогдох байдлаар  харьцуулж үзье.

DeepSeek ба ChatGPT-ийн гол ялгаа

DeepSeek бол AI-ийн салбарт шинээр гарч ирж буй тоглогч юм. Одоогоор зах зээлд өөрийн байр сууриа олох шатандаа явж байгаа. Гэхдээ хөгжүүлэгчид нь үүнийг илүү онцгой болгох тал дээр анхаарч ажиллажээ. Жишээлбэл DeepSeek нь илүү дэлгэрэнгүй  хариулт өгөхөд чиглэж, хэрэглэгчдэд илүү  нарийн асуулт асуух боломжийг олгодог.

ChatGPT аль хэдийн тэргүүлэгч болсон загвар. Нөгөө талаар ChatGPT бол AI туслах гэх ойлголттой бараг ижил утгатай болсон хиймэл оюун ухааны загвар юм. OpenAI-ийн бүтээсэн энэ хувилбар олон мэдээлэл , аппуудтай  нэгтгэгдсэн.

Эхний дүгнэлтээр DeepSeek болон ChatGPT хоёулаа ижил зорилготой мэт санагдана. Тэд хоёулаа AI туслах учир асуултад хариулж, олон төрлийн зүйлд тусалдаг. Гэхдээ тэдний гол ялгаа нь мэдээллийг боловсруулах арга барил, хүртээмж, тодорхой сэдвүүдэд хандах хандлагад байгаа байна.

Үнэ, хүртээмж

DeepSeek болон ChatGPT-ийн нэг гол ялгаа нь үнэ, хүртээмж юм. ChatGPT-ийн үнэгүй хувилбар нь хязгаарлагдмал ба зарим нарийн төвөгтэй асуултуудыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Харин DeepSeek бүх боломжуудаа үнэ төлбөргүй санал болгож байна. Мөн  DeepSeek-ийн хүртээмж зөвхөн үнэ төлбөргүй байдалд оршихгүй. AI-тай анх удаа харьцаж буй хүмүүст зориулсан сайн эхлэл болж өгч байна.

Хариултын гүнзгий байдал

Хоёр AI загвар хоёулаа олон төрлийн асуултад хариулж чаддаг ч мэдээлэл боловсруулалт нь ялгаатай. DeepSeek нь ChatGPT-тэй харьцуулахад илүү дэлгэрэнгүй хариулт өгдөг.

Хэрэв та DeepSeek-ээс асуулт асуувал энгийн хариулт өгөхөөс гадна арын мэдээлэл, учир шалтгаан болон дараагийн алхмуудыг санал болгодог.

Харин ChatGPT илүү хурдан, товч бөгөөд ойлгомжтой хариулт өгдөг. Гэхдээ нарийн төвөгтэй сэдвүүдийн хувьд илүү гүнзгий хариулт авахын тулд олон удаа асуулт асуун хариулт авах боломжтой.

Хэрэглэгчийн хэрэглэхэд хялбар байдал

ChatGPT нь хэрэглэгчийн хэрэглээний хувьд давуу талтай. Энгийн хялбархан ашиглах боломжтой. OpenAI хэрэглэгчид ямар ч техник мэдлэггүй байсан ч, шууд ашиглаж эхлэхэд хялбар байхаар зохион бүтээсэн.

DeepSeek-ийн хувьд хэрэглэхэд хүндрэлтэй зүйл байхгүй ч анх удаа ашиглаж буй хүмүүст арай төвөгтэй санагдаж магадгүй.

Хязгаарлалт

Аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр загвар хоёулаа тодорхой хязгаарлалтуудтай. DeepSeek зарим төвөгтэй болон маргаантай сэдвүүдийн талаар арай илүү уян хатан хандан, илүү нарийвчлан авч үзнэ.

Харин ChatGPT илүү болгоомжтой хандаж, зохисгүй эсвэл маргаантай сэдвүүдийг хурдан хаах хандлагатай байдаг. Энэ нь аюулгүй орчныг бүрдүүлэх боловч зарим хэрэглэгчдэд хэтэрхий хязгаарлагдмал мэт санагдаж магадгүй.

Шинэчлэлт

ChatGPT нь олон жилийн хөгжүүлэлт, сайжруулалтыг туулсан. Олон бизнес болон бусад хэрэглэгчдийн өдөр тутам хэрэглэх гол хэрэгсэл болсон. OpenAI энэ загвараа байнга шинэчилж, GPT-4 зэрэг сайжруулсан хувилбаруудыг гаргасан нь түүний чадварыг ихээхэн өргөжүүлсэн.

DeepSeek нь шинэ тоглогч тул хөгжлийн шатандаа явж байна. Жишээлбэл одоогоор зураг, дуу хоолойтой харьцах өгөгдөл суугаагүй. Гэхдэн илүү гүнзгий, уян хатан AI-ыг санал болгож байгаа нь удахгүй шинэ хөгжүүлэлт их хийгдэхийн хандлага юм.

Эх сурвалж: DataCamp

#DeepSeek #ChatGPT