East Asian Super League (EASL) баасан гарагт Монголын хамгийн шилдэг мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг 2025-26 улирлаас эхлэн EASL-д оролцохоор болсон гэж зарлалаа.
Тухайлбал Монголын Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөх юм. Дараагийн улирлаас эхлэн 10 багтай бүс нутгийн тэмцээний өрсөлдөөн эхлэнэ. Азийн хамгийн хүчтэй сагсан бөмбөгийн багуудын эсрэг манай баг тамирчид өрсөлдөн хамтран ажиллах гэрээ албан ёсоор баталгаажсан нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон хувь нэмэр болж байна.
Энэхүү тэлэлт нь EASL-ийн хувьд лиг бүс нутгийн түвшинд спортын төлөөллөө өргөжүүлж буй нь томоохон амжилт болж байгаа юм.
Одоо Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонг Конг, Макао зэрэг бүсүүдийн лигийн аваргууд оролцож байгаа тус тэмцээнд оролцож байна. 2025-26 улирлын цаашдын багуудын талаар удахгүй шинэ мэдээллүүд гарах гэж байгаа байна.
Эх сурвалж: Chinadaily.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх