IELTS шалгалтад бэлдэгчдэд туслах хамгийн гол зүйлсийн нэг бол жишиг шалгалтууд(mock test) өгөн бэлдэх үйл явц билээ. Харин бэлдэж буй хугацаандаа албан ёсны сайтуудыг ашиглан бэлдэх нь чухал юм. Тэгвэл албан ёсны, хэрэглэхэд хялбар, таньд тус болохуйц үнэгүй вебсайтуудыг санал болгож байна.
IELTS LIZ
Тус шалгалтад бэлдэж буй хэн бүхэн Liz гэх эмэгтэйг мэдэх биз ээ. Юүтүб сувгаас нь гадна түүний энэхүү вебсайт олон хэрэгтэй зүйлсийг багтаасан байдаг. Үнэгүй хичээлүүд, 4 чадвар тус бүрт хэрэгтэй зөвлөгөө, техникүүдийг багтаасан байдаг. https://ieltsliz.com/
Brirish Council’s IELTS Practice Tests
Энэ сайт нь IELTS шалгалт зохион байгуулагч байгууллагатай хамтрагч албан ёсны сайт юм. Жишиг тестүүд өгөхөд жинхэнэ шалгалт өгч байгаагаас ялгагдаад байх зүйлгүй байдаг. Учир нь үнэгүй маш олон тестээр хангагдсан байхаас гадна зөвлөгөө бичлэгүүдийг санал болгодог. takeielts.bririshcouncil.org
IELTS.org
Энэхүү сайт нь Камбридж, IDP болон British Council-уудаас эх сурвалж авсан учраас албан ёсны, хэрэглэхэд хялбар байдаг. Бүх хэсгүүдэд жишиг асуулт болон хариултуудыг өгч, ихэнх зүйлсийн алхам алхамаар тайлбарласан ойлгоход тун хялбар бүтцээр сайтаа хөгжүүлсэн байдаг. https://ielts.org/
IELTS Online Tests
Үнэгүй жишиг тестүүдийг яг жинхэнэ шалгалт өгч буй мэт цагтай өгдөг. Дараа нь таны гаргасан үзүүлэлтийг анализ хийн аль хэсэг дээрээ илүү анхаарах зэрэг үзүүлэлтүүдийг гаргаж ирдэг. Тийм учраас одоогийн байгаа түвшнээсээ дээш ахиулан ахиц гаргах явцаа харахад их тохиромжтой. https://ieltsonlinetests.com/
BestMyTest
Үнэгүй жишиг шалгалт өгч болохоос гадна олон дасгалууд хийх боломжийг бүрдүүлсэн байдаг. Дүрмийн болон шинэ үгийн мэдлэг зэргийг дасгалууд хийн сайжруулах боломжтой. Тэдгээр дасгалууд нь бүгдээрээ дараа нь тайлбарлагдаж гардаг. https://www.bestmytest.com/ielts
Magoosh IELTS Blog
Энэ сайт нь жишиг тест өгч бас болно. Мөн үүнээс гадна албан ёсны magoosh.com гээд орвол IELTS, SAT, TOEFL зэрэг болон өөр бусад олон улсын шалгалтуудын тухай бүх мэдээллээр үнэгүй хангагдсан байдаг. Жишээ нь аль хэсэг дээр юун дээр илүү анхаарвал зохих, цагийн менежментэд хэрэгтэй зөвөлгөө гэх мэт. https://magoosh.com/ielts/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх