Ким Сү Хён Италийн тансаг зэрэглэлийн брэнд Prada-н элч төлөөлөгч болов


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Арванхоёрдугаар сарын 19-нд Prada-гаас “Ким Сү Хёныг брэндийн элч төлөөлөгчөөр зарлалаа. 

Ким Сү Хён 2007 онд анх жүжигчний гараагаа эхэлж, 2011 онд "Dream High" драмын гол дүрд тоглож од болсон юм. 

2013 онд Ким Сү Хёны од болох замнал "My Love From the Star" хэмээх хит драмд Ду Мин Жуны дүрийг бүтээснээр огцом өссөн. Энэхүү шоу Ази даяар, ялангуяа Хятад улсад маш их алдартай болж, түүнийг Hallyu буюу "Солонгосын давалгаа" хөдөлгөөний гол дүрүүдийн нэг болгосон юм.

Энэ жил Ким Сү Хён дахин дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж, tvN-ийн "The Queen of Tears" драмд Бэк Хён Үгийн дүрийг бүтээсэн. Уг бүтээл нь tvN-ийн дөрвөн жилийн туршид эвдэгдээгүй рейтингийн дээд амжилтыг эвдэж, Netflix-ийн хамгийн алдартай Солонгос драмын нэг болж чадсан. 

#Ким Сү Хён #Prada