Насанд хүрнэ гэдэг нь амьдрал ийм л байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх, бүх зүйл таны төлөвлөгөөний дагуу болохгүй гэдгийг ойлгох, хайрлаж байгаа хүн болгон таныг буцаан хайрлахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм.
Нэлээн хэдэн жилийн өмнө би нэг залууд үнэхээр дурласан байлаа. Харилцаа маань муудаж, бид хоорондоо харьцахаа больсны дараа би найз нөхөд, гэр бүлийнхэндээ "Яагаад?" гэдэг асуултыг дахин дахин тавьж, тэднийг залхаадаг байлаа. Бүх зүйл яагаад бүтэлгүйтсэн, тэр яагаад намайг сонгоогүй гэдгийг би ойлгож чадахгүй байв. Би түүнтэй санамсаргүй мэт таарахыг хичээж, түүнтэй ганц секунд ч болов ярилцаж бүх мэдрэмжээ түүнд илэрхийлэхийг хүсдэг байлаа. Түүнд хэлэхийг хүссэн зүйл олон байв.
Түүний надад өгч байсан мэдрэмжийг хэн ч хэзээ ч өгч байгаагүйг, бидний харилцаа дууссаны дараа хэчнээн удаа уйлж байсан талаараа би түүнд хэлэхийг хүссэн. Бүх бэрхшээлүүд биднийг эхнээсээ зохицох боломжгүй гэдгийг харуулж байсан ч би түүнд боломж олгооч гэж гуйж, бид хамтдаа аз жаргалтай амьдрах болно гэдэгт итгүүлэхийг хүссэн. Гэхдээ би тийм боломж олдоогүйд талархдаг.
Бид яагаад хайр, анхаарал хүсэж хүмүүсээс гуйх гэж. Өөрийгөө хүндэл, босож зогс. Хэн нэгнийг өөрийгөө хайрлахыг албадах нь ичгүүртэй хэрэг.
Бид яагаад хэн нэгний сонголт хийх эрхэнд халдаж, тэднийг өөрсдийн хүссэн шийдвэр гаргахад нь дарамт үзүүлж, тэднийг өөрийн үзэл бодолд нийцүүлэхийг албаддаг юм бэ?
Хэн ч бидэнд юу ч өгөх үүрэггүй. Хүн бүр биднийг буцаан хайрлах албагүй, бидэнд энэ эрхийг шаардах ч эрх байхгүй.
Насанд хүрнэ гэдэг нь бидний мөрөөдөлд байсан төгс амьдралыг хэн ч бидэнд өгөх ёсгүйг ухаарах явдал юм. Насанд хүрнэ гэдэг нь эхнээсээ хичээл зүтгэл шаардсан харилцаа, хүмүүсийг амьдралдаа оруулах ёсгүй гэдгийг ухаарах явдал юм.
Эх сурвалж: Medium
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх