Love next door гэх энэхүү к-драма нь 8-р сард цацагдсанаасаа хойш одоог хүртэл Netflix-ийн англи бус ангиллын 2-р байранд бичигдсээр байна. Хоёр долоо хоног дарааллан 14,800,000 цагийн үзэлтийг авчээ.
Уг драманд архитектурын ертөнцөд амжилттай яваа залуу Seung-Hyo болон АНУ-аас ажлаасаа гаран гэртээ буцаж ирэх Bae Seok-Ryu нарын талаар гарна. Багаасаа найзласан хоёр найз карьераа олж, ажил амьдралд байр сууриа олсны дараа дахин уулзаж цааш хэрхэн хайр дурлалын харилцаатай болж буй талаар гардаг.
Тэгвэл хандалт их аваад буй энэ драманы гол дүр болох Bae Seok-ryu-д дүр бүтээсэн Jung So-Min жүжигчний талаар болон энэ драманы өөрийнх нь сэтгэгдлийн талаар сонирхоцгооё.
Жүжигчин Jung So-Min нь Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Өдгөө 35 настай залуу жүжигчин. Алдарт “Playful Kiss” драманы “Oh Ha ni”-ын дүр болон “Itazura Na Kiss” манга цувралд тоглож байснаараа илүү нэр хүндтэй жүжигчин билээ. Үзэгчид түүнийг жүжиглэх авьяас, царай төрхөөр нь өндрөөр үнэлдэг.
Өөр бусад дүр бүтээсэн к-драмануудаас дурдвал:
Жүжигчин Jung So-Min Сөүлийн Ганнамд өгсөн ярилцлагадаа тус К-драманы талаарх бодлоо хуваалцжээ. Уг драманы ард хэрхэн дүр бүтээж, бусад жүжигчидтэйгээ хэрхэн хамтран ажилласан талаар ийнхүү хуваалцсан байна:
“Тулгарч байсан сорилтуудын хувьд киноны хэсгүүдэд англи хэлээр тоглох бага зэрэг бэрхшээл болсон. Мөн хоол хийх хэсгүүд хэцүү байсан. Гэхдээ англи хэлний хичээлд сууж, хоол хийхээ тогоочоор заалган ард нь гарсандаа баяртай байна. Мөн бусад жүжигчдийн маань дэмжлэг их тус нэмэр болсон шүү.”
Мөн тэрээр энэ драманд тоглосон дүрийхээ адилаар өөрийн амьдрал дээрх төстэй талуудаа дурдахдаа “Би бас айлын том охин учраас охидын нуруун дээр ирэх үүрэг хариуцлага, ачааг мэдрэх мэдрэмж байдаг. Тийм учраас тэр талын хувьд дүрээ сайн мэдэрч чадсан гэж бодож байна.” гэжээ.
Бодит амьдрал дээр тэрээр нэг ахтай бөгөөд ахтайгаа огт ноцолдож үзээгүй талаараа дурдсан юм. Хэрэлддэг байсан ч гэлээ маш хурдан эвлэрдэг байсан бөгөөд өөрийгөө буулт хийхдээ хурдан гэдгээ хэлсэн юм. Харин энэ драманы хувьд дүүтэйгээ эв найрамдалтай биш, мөн найзтайгаа ч багаасаа ноцолдон өссөн талаар гардаг нь гэрийхэнд маань инээд болсон талаараа хуваалцжээ.
Үзэгчдээс ирсэн хамгийн мартагдахааргүй сэтгэгдлийг талаар асуухад “Японоос ирсэн шүтэн бишрэгч нь ажлын байран дээрээ дээрэлхэлт дунд үнэхээр хэцүү үеийг туулсан гэж хэлсэн. Энэ драмаг үзээд сэтгэлд ойр туссан талаараа хуваалцсан.” Мөн ”Тэсвэртэй байсанд чинь талархал илэрхийлье” гэх мэт дийлэнх хувь нь эерэг сэтгэгдэл үлдээсэнд талархаж байгаа талаараа илэрхийлсэн юм.
Мөн “Энэ драманд дүр бүтээсэн нь жүжигчний карьерыг минь дээшлүүлээд зогсохгүй, хувь хүний хувьд олон орон зайг нөхөж, би хэн бэ? гэж өөрийгөө илүү танихад маань түлхэц болж өгсөнд их баярлаж байгаа” талаараа энэ ярилцлагадаа хуваалцжээ.
Эх сурвалж: Kdrama stars
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх