“Squid Game 2” киноны тухай таны мэдэх хэрэгтэй 7 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-11-18

“Squid Game” нь Өмнөд Солонгос улсын цуврал кино бөгөөд 2021 онд цацагдсан даруйдаа Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй цуврал болж, олон улсад алдаршсан билээ. Харин саяхан цувралын хоёрдугаар ангийн трейллер цацагдаж, цахим орчинд шуугиан тариад байна. Ингээд цувралын хоёрдугаар ангийн талаар таны мэдэх хэрэгтэй 7 баримтыг танилцуулъя.

“Squid Game 2” арванхоёрдугаар сарын 26-нд цацагдана

Цувралын хоёрдугаар анги өмнө жилийн сүүлээр эхлэн хийгдсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 26-нд албан ёсоор Netflix-ээр үзэгчдэдээ хүрэх юм.

Lee Jung Jae, Lee Byung Hun, Gong Yoo, Wi Ha Joon нар эргэн ирлээ

Нэгдүгээр ангийн жүжигчид болох Lee Jung Jae, Lee Byung Hun, Gong Yoo, Wi Ha Joon нар энэ удаад дахин эргэн ирлээ. Lee Jung Jae 456дах тоглогчийн дүрээр, Lee Byung Hun “Front man”, Gong Yoo элсүүлэгч, Wi Ha Joon мөрдөгчийн дүрээр дахин тоглох аж.

Энэ ангид юуны тухай өгүүлэх вэ?

 

Өмнөх ангид Сон Ги Хүн(Lee Jung Jae) ялагч болж төгсдөг бол энэ ангид түүнээс хойш гурван жилийн дараах үйл явдлыг харуулах юм. Сон Ги Хүн ялагч болсны дараа АНУ явахаа больж тоглоомд дахин орж, шинэ тоглогчдыг үхлийн аюулаас сэргийлэх, тоглоомын ард хэн байгааг мэдэхээр тэмцэж буйгаар үйл явдал өрнөнө.

Амьд үлдэх, ялахын төлөө 456 тоглогч өрсөлдөнө

Цувралын нэгдүгээр ангид нийт 456 хүн ялахын төлөө өрсөлддөг бол хоёрдугаар ангид ч мөн адил 456 тоглогч 45,6 тэрбум воны төлөө өрсөлдөнө.

Олон шинэ гайхалтай жүжигчид нэмэгджээ

Энэ ангид киноны үндсэн дүрүүдээс гадна олон шинэ жүжигчид нэмэгджээ.

  • Im Si Wan (ZE:A хамтлагийн гишүүн)
  • Kang Ha Neul (Moon Lovers: Scarlet Heart Ryeo, Love Reset)
  • Park Sung Hoon (The Glory, Queen of Tears)
  • Jo Yu Ri ( Iz*One хамтлагийн гишүүн байсан)
  • Choi Seung Hyun (Bigbang хамтлагийн гишүүн TOP)
  • Park Gyu Young ( Celebrity, A Good Day to be a Dog)

Энэ удаад илүү их тоглоомтой байх болно

Хоёрдугаар ангид оролцогчдыг сорьсон олон тоглоом байна хэмээн киноны зохиолч Hwang Dong Hyuk мэдэгдсэн. Тэрээр “Squid Game 2-т илүү олон тоглоом байх болно. Хүн төрөлхтөн дахин нэг удаа тоглоомын сорилтуудтай тулгарах болно” гэжээ.

Зохиолч тус киног хийхэд нийтдээ 16 жилийг зарцуулжээ

Киноны зохиолч, найруулагчаар Hwang Dong Hyuk ажиллаж байгаа бөгөөд “Squid Game” киногоо хийхдээ нийт 16 жилийг зарцуулжээ. Тэрээр 2008 оноос эхлэн зохиолоо гаргаж, боловсруулж эхэлсэн бөгөөд эцэст нь цувралын нэгдүгээр ангийг 2021 онд үзэгчдийн хүртээл болгож чадсан юм. Харин үүнээс гурван жилийн дараа “Squid Game 2”-г цацаж байна.

Эх сурвалж: Netflix, Tatler Asia

#Squid Game 2