Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2029” тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудаа эх орондоо хийхээр бэлтгэлээ базааж байна.
Тус шатны тоглолтууд 2026 оны арваннэгдүгээр сарын 26, 27, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын M Bank Arena-д зохион байгуулагдана. Монгол, Хонконг, Малайз, Тайланд, Индонез, Фижи улсын шигшээ багууд оролцох бөгөөд гурван өдрийн турш нийт есөн тоглолт болно.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

- 11 дүгээр сарын 26 | 19:00 Монгол vs Индонез
- 11 дүгээр сарын 27 | 19:00 Хонконг vs Монгол
- 11 дүгээр сарын 29 | 19:00 Монгол vs Малайз
Байршил: M Bank Arena, Улаанбаатар хот
Тэмцээний өдрүүд: 2026 оны 11 дүгээр сарын 26, 27, 29
Энэ удаагийн тэмцээний анхаарал татахуйц үйл явдлын нэг нь NBA G League-ийн багт нэгдсэн Ш.Энхийн-Од үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан, эх орондоо тоглох гэж буй явдал юм. Түүний хувьд NBA G League-ийн тамирчны статустайгаар Монголын шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарах анхны тохиолдол болж байна.
Түүнчлэн Өмнөговийн Хүлгүүд багийн дасгалжуулагч Э.Ариунболд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын өргөтгөсөн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах юм. Шинэ үеийн шилдэг тоглогчид нэг баг болон нэгдэж, эх орныхоо үзэгчдийн өмнө өрсөлдөх нь сагсан бөмбөг сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна.
МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН БЭЛТГЭЛ ХИЙЖ БУЙ ҮЕИЙН ЗУРГУУД







Эх орныхоо талбайд гурван тоглолт хийх Монголын шигшээ багийн хувьд хөгжөөн дэмжигчдийнхээ уур амьсгал, дэмжлэг чухал нөлөө үзүүлэх юм. Одоогоор Монгол Улс одоогоор 2 хожил, 1 хожигдолтой үзүүлттэй байгаа. Хэрэв Монголын шигшээ баг энэ удаагийн гурван тоглолтдоо амжилттай оролцож, хожил байгуулж чадвал FIBA Asia Cup 2029 тэмцээний дараагийн шатанд шалгарах боломжоо улам бататгах юм.
Эх сурвалж: MBA, Ider-Uugan



178











