Монголд анх удаа шөнийн марафон зохион байгуулахаар болжээ. Тус марафон есдүгээр сарын 26-ны бямба гарагт 16:00 цагаас Сүхбаатарын талбайгаас эхэлнэ.
Оролцогчид 5, 10, 21 км-ийн зайд гүйх бөгөөд 16 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь зай болон ангиллаас хамаарч 29,000-100,000 төгрөг байна.
Шөнийн марафон нь нар жаргасны дараах хотын орчинд гүйлт, хөгжим, амьд тоглолт, DJ үзүүлбэр, соёл урлагийн арга хэмжээг хослуулдгаараа уламжлалт марафоноос ялгаатай.
Огноо: 2026 оны есдүгээр сарын 26
Цаг: 16:00
Байршил: Сүхбаатарын талбай, Улаанбаатар









