Өнөөдөр аравдугаар сарын 4-ний өдөр. Энэ өдөр дэлхийн багш нарын өдөр билээ. Энэ өдрийн дэлхий нийтээрээ боловсрол болон багшлах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн дуу хоолойг сонсож санал шийдэлд тусгах гэсэн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбооноос санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран “Баярлалаа багшаа” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Багш бол сэтгэлийн хөдөлмөр. Багш хүнийг ямар ч насны хүн та гэж хүндэтгэдэг. Багшаас монголын ирээдүй төрдөг. Тиймд багш нараа хүндэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний үйлдвэрлэгчид "Баярлалаа багшаа" аянд нэгджээ.
Голомт банк, Хаан банк багш нарт зориулж “Багш” карт гаргасан бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэгчид багшид 3-33%-ийн хөнгөлөлтийг үзүүлж байна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн үзүүлж буй урамшуулалд:
Тэд мөн үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх