Дуучин Лана Дел Рэй Луизиана мужид матар үзэх аяллын хөтөч хийдэг Жереми Дюфрен хэмээх эртэй гэрлэжээ.
Тэрбээр өнгөрөгч пүрэв гарагт Луизиана мужийн Дес Аллемандст нөхөр болох Жеремитэй эхнэр нөхрийн тангараг өргөжээ. 39 настай Лана Дел Рэй 49 настай Жеремитэй танилцаад таван жил болж байгаа аж. Түүний нөхөр “Артурын агаарын завины аялал” хэмээх аяллын компанитай бөгөөд намагт матар үзэх аялал зохион байгуулж, өөрөө хөтөч хийдгээрээ алдартай. Жереми өмнө нь гэрлэж байсан, гурван хүүхэдтэй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр хуримын ёслол болон хүлээн авалт нь Жеремигийн аяллаа эхлүүлдэг эрэг дээр болжээ. Хуримын гэрэл зургуудаас харахад Дел Рейг аав нь хөтлөн сүйт залууд нь хүргэж өгсөн байна.
Тэрбээр хуримдаа зориулж нэр хүндтэй загвар зохион бүтээгчийн даашинзыг өмссөнгүй, орон нутгийн хуучин эдлэлийн дэлгүүрээс хуримын даашинзаа авсан болохыг эх сурвалж хэлжээ.
Даашинзын үнэ нууц хэвээр байгаа ч 1920-иод оноос эхтэй загваруудыг багтаасан хуримын даашинзын үнэ дунджаар 400 доллараас илүүгүй байдаг аж.
Эх сурвалж: Daily Mail
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх