Олимпын үеэр шуугиан тарьсан буудлагын тамирчин алуурчны дүр бүтээнэ


А.Номин | YOLO.MN
2024-09-24

Парис-2024 зуны олимпын наадмын үеэр олон нийтийн анхаарлыг ихэд татсан Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Еэ Жи кинонд алуурчны дүр бүтээхээр болжээ.

Тэрбээр “Crush” хэмээх богино хэмжээний цувралд алуурчны дүр бүтээхээр болсныг Asia Lab энтертайнмент зарласан байна.

Өдгөө 32 настай тэрбээр хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд маш тайван, ихэмсэг биеэ авч явсан байдал нь цахим сүлжээнд шуугиан тарьсан юм.

Түүний зураг, бичлэг цахим сүлжээгээр тарсны дараа АНУ-ын тэрбумтан Илон Маск Ким Еэ Жиг “Тулаантай кинонд тогловол тохирно. Ямар ч жүжиглэлт шаардлагагүй” хэмээн магтаж байв.

Эх сурвалж: The Guardian

#Парис-2024 #Ким Еэ Жи