Женни Ким: 28 настай Женни байх нь миний хүсэл


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-09-23

BAZAAR сэтгүүлээс “Аравдугаар сарын нүүр царайг танилцуулж байна” гэх гарчигтай Blackpink хамтлагийн Женнигийн зургуудыг нийтлэжээ.

Тус сэтгүүлийн зурган дээрх богино үстэй, бариу хар хувцаслалтай түүний дэгжин хэв маяг нь олны анхаарлыг ихэд татаж байна. Мөн “Harper’s Bazaar” сэтгүүлийн ярилцлагад орж байхдаа хэд хэдэн сонирхолтой зүйлсийг хуваалцжээ.

К-поп оддын хувьд шахуу цаг хуваарьтай ажилладаг тул хувийн орон зай, хувь хүн гэх ойлголт нь бараг л мартагдаж буй. Тиймд тэрээр Blackpink хамтлагийн Женни биш 28 настай Женнигийн хувиар байхыг хүсэж байна гэдгээ илэрхийлжээ.

Женни Ким “Би найзуудтайгаа хэзээ ч уулзаж чаддаггүй. Учир нь би байнга ядарсан эсвэл ажиллаж байдаг. Тиймээс надад бага зэрэг зав гарвал 28 настай Женни байх нь миний хүсэх хүсэл. Би Game of Thrones-д үнэхээр дуртай. Гэртээ 23 цаг гэж ирээд усанд орсны дараа орондоо ороод хоёр анги үзнэ. Энэ миний хувьд хамгийн сайн тайвшралыг өгдөг” гэв.

Саяхан түүний Итали улсад нүүрээ будуулж байхдаа электрон тамхи татаж буй бичлэг цахим орчинд тархсан билээ. Уг асуудалд Женни уучлалт гуйсан бөгөөд тус сэтгүүлийн ярилцлагад энэ талаар дурджээ. Тэрээр “Би одоо яалтай билээ? Хэрвээ солонгосчууд үүнийг буруу гэж үзвэл би засах ёстой. Тэднийг яагаад бухимдаад байгааг ч ойлгож байна. Энэ бол түүх соёл. Цаг нь боллоо. Би цаг хугацааны эсрэг явж чадахгүй шүү дээ” гэжээ. Тэрээр Солонгос улсын соёл АНУ эсвэл Европын соёлоос тэс өөр гэдгийг ойлгодог бөгөөд өөрийн орны төлөөлөгч хэвээр үлдэхийн тулд улсынхаа хатуу удирдамжийг дагаж мөрдөх ёстой гэдгийг ч хэлж байлаа.

Сонирхуулахад Женни аравдугаар сард соло эргэн ирэлтээ хийх гэж байгаа бөгөөд Balckpink хамтлагийн хувьд ирэх онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийх товтой байна.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Эх сурвалж: BAZAAR

#Женни Ким #Blackpink