Манай улсад уг спорт нилээдгүй хөгжиж байгаа бөгөөд түүний дунд туялзуур сэлэм хөгжихөд хувь нэмрээ оруулж буй М.Мөнхтулгаас тус спортын эерэг нөлөөг дурдсан ярилцлагыг хүргэе.
- Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
- Сайн байна уу? Миний бие туялзуур сэлмээр хичээллээд 10 жил болж байна. “Унгарын Спортын Шинжлэх Ухааны Сургууль”-ийг “Туялзуур сэлэмний багш дасгалжуулагч” мэргэжлээр төгссөн. Мөн туялзуур сэлэмний мастер цолтой.
- Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
- Тийм. Туялзуур сэлэмний багшаар ажиллаад 6 жил болж байна. Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний ерөнхий дасгалжуулагч хийдэг. Мөн Флеш фенсинг клуб, Олимпик фенсинг клубын ерөнхий дасгалжуулагч.
- Энэ хугацаанд бэлтгэсэн шавь нарын амжилтаас дурдвал?
- Тус спортоор хичээллэснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарч болох вэ?
Өрсөлдөгчийнхөө үйлдэл, хөдөлгөөнийг түүний эсрэг ашиглах стратеги боловсруулахын тулд маш сайн төвлөрөл хэрэгтэй. Мөн өөрийн үйлдлээ төлөвлөж, орчноо бүрэн мэдрэхийн тулд анхаарал төвлөрөл, орон зайн мэдрэмжийг бүрэн шаарддаг. Энэ нь мэдрэмж хөгжсөнөөр бусад зүйлсд ч тус болдог.
Довтолгоо хамгаалалтын спорт учраас тэнцвэртэй байх нь чухал. Довтолгоо амжилттай болох эсэх нь биеийн хүч чадал, тэсвэр тэвчээрийг шалгадаг. Хөл байнгын идэвхтэй бас бусад биеийн бүх хэсэг хөдөлгөөнд байдаг болохоор булчин сайн хөгждөг.
Өөрийн довтолгоог бий болгож, өрсөлдөгчийнхөө хариу довтолгоог эсэргүүцэхийн тулд түргэн шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ чадвар хөгжсөнөөр биеийн хөдөлгөөнтэйгөө хослуулан удирдаж өөр аливаа зүйлд ч зөв шийдвэр гаргахад тус болдог.
Гар хөлний уян хатан байдлыг ихээхэн шаарддаг. Сунгалт сайн байх нь давуу тал болоод зогсохгүй биеийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө их бий. Гэхдээ халаалт их чухал.
Мэдрэмж, хурд, сэтгэх чадвар нь оюун ухаан болон биеийн хөдөлгөөний сэргэг байдлыг байнга шаарддаг. Ингэснээр стресс буурч, сэтгэл санаа тогтвортой байснаар авхаалж самбаа, баруун болон зүүн тархины хөгжилд эерэг нөлөөг үзүүлдэг.
Юманд хүлээцтэй, тэвчээртэй байдал нь хүнийг биеэ цэгцтэй авч явахад тусалдаг. Зөвхөн туялзуур сэлэм гэлтгүй бусад бүх спорт хүнийг зөв боловсон, биеэ цэгцтэй авч явахад тусалдаг шүү дээ.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан Д.Дөлгөөн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх