Stray Kids-ийн "ATE" 5-хан хоногийн дотор 2 сая гаруй хувь борлогджээ


Т.Онон | YOLO.MN
2024-07-24

7-р сарын 19-нд Stray Kids шинэ мини цомог болох "ATE" болон "Chk Chk Boom" дуугаараа маш их хүлээлт үүсгэсэн эргэн ирэлтээ хийлээ.

“ATE” нь “MAXIDENT”, “★★★★★ (5-STAR)”, “ROCK-STAR” цомгийн дараагаар гарсан эхний долоо хоногтоо 2 сая гаруй хувь борлогдсон Stray Kids-ийн дөрөв дэх цомог юм.

Долоо хоног дуусахад хоёр хоног үлдэж байгаа ч Stray Kids-ийн эхний долоо хоногийн борлуулалтын амжилт хэр ахихыг харах л үлдлээ.

#Stray Kids #ATE"