Унших нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг
Хойд Иллинойсын их сургуулиас гаргасан судалгаагаар ном уншдаг хүмүүс уншдаггүй хүмүүсээс үгийн сан, ерөнхий мэдлэгээр илүү, ухаалаг, хурдтай байдгийг тогтоожээ.
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжинэ
Сэтгэлээр унасан эсвэл түгшсэн үедээ ном уншихыг зөвлөе. Их Британийн сэтгэцийн эмч нар бага болон дунд зэргийн сэтгэлийн хямрал, түгшүүртэй өвчтөнүүдэд ном унших жор бичиж өгдөг аж. Гарах үр дүн нь ч өндөр байжээ.
Унтахын өмнө ном унших нь нойрыг сайжруулдаг
Ном унших нь таны биеийг нойронд бэлдэж, өдөр тутмын амьдралын стрессээс унтах цагийг тань салгахад тусалдаг. Ном уншсанаар илүү хурдан унтаж, шөнийн турш илүү чанартай амарч чадна.
Унших нь Альцхаймераас сэргийлдэг
Альцхаймер нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин биш боловч зарим зуршил нь тархины үйл ажиллагааг хамгаалахад тусалдаг аж. Тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг аливаа үйл ажиллагаа нь Альцхаймерийн өвчнөөс хамгаалдаг тул хөгшрөлтийн үндэсний хүрээлэн насанд хүрэгчдэд тогтмол ном уншиж, оюун санаагаа хурцлахыг зөвлөдөг байна.
Стрессийн горман болох кортизолын хэмжээг бууруулдаг
Кортизол горман нь эерэг сөрөг хоёр шинжийг агуулдаг. Өглөөний нойроо ялан дийлэх, цочмог стрессийг даван туулахад кортизолын үүрэг их ч архаг стресстэй үед энэ даавар нь хүнийг дотроос нь сүйтгэдэг. Үр дагаварт нь жин нэмэх, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудал үүсч, сэтгэлийн хямрал, архаг ядаргаанд хүргэдэг. Харин унтахын өмнө ном унших нь стрессийг бууруулах замаар биеийн кортизолын түвшинг багасгахад тусалдаг аж. Кортизолын түвшин бага байснаар бүрэн амарч, дараагийн өдрийн стрессийг илүү тайван даван туулах болно.
Унших нь эрүүл харилцааны гол түлхүүр
Ном уншснаар бусдын оронд өөрийгөө тавьж үзэх эмпати чанар нэмэгддэг. Илүү зөөлөн, тайван, энэрэнгүй нэгэн байхад тань ном тусална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх