Таалагдсан охиноосоо Заавал асуух 20 асуулт


YOLO.mn | YOLO.MN
2024-03-26

Таалагдсан охинтойгоо болзож, сонирхолтой яриа өрнүүлэн түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэвч яриа эхлүүлж, юу асуухаа мэдэхгүй тээнэгэлзэж байгаа юм биш биз залуу минь. Хэрэв тийм бол дурласан охинтойгоо тухтай яриа өрнүүлэхэд чинь шипи болгож дараах 20 асуултыг хүргэе.  

1. Ганцаараа баймаар, бүхнээс холдмоор санагдсан үедээ хаана очих дуртай вэ? 

2. Чиний амьдралд хэн хамгийн их нөлөө үзүүлдэг вэ? 

3. Гэр бүлийнхнээсээ хэнтэй нь илүү дотно байдаг вэ? 

4. Хамгийн сайн найзынхаа тухай яриач? 

5. Багадаа том болоод ямар хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? 

6. Уншисан ном, үзсэн киноноосоо нэг дүрд хувир гэвэл хэн болох вэ? 

7. Өөрийнхөө ямар занд итгэлтэй, дуртай байдаг вэ? 

8. Анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү? 

9. Зурхайгаа уншдаг уу? 

10. Хайр гэж чиний бодлоор юуг хэлэх вэ? 

11. Юу чамайг хамгийн их эмзэглүүлдэг вэ? 

12. Эрэгтэй хүнээс асуухыг хүсдэг асуулт бий юу? 

13. Хийхийг хүсдэг зүйл, очихыг хүсдэг газар бий юу? 

14. Чи юунаас хамгийн их айдаг вэ? 

15. Харамсаж явдаг зүйл бий юу? 

16. Хийж байсан хамгийн галзуу үйлдэл чинь юу вэ? 

17. Муурт илүү дуртай юу, эсвэл нохойнд дуртай юу? 

18.  Чамд яг одоо юу хэрэгтэй байна вэ? 

19. Чин сэтгэлээсээ итгэдэг ч бусад хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй зүйл бий юу? 

20. Амралтаараа юу хийх дуртай вэ? 

#нийтлэл