Дуучин Селин Дионы хувийн амьдрал, урлагийн замнал болон мэдрэлийн ховор төрлийн эмгэгтэй хэрхэн тэмцэж буйг нь харуулах баримтат кино гарахаар болжээ.
Тодруулбал тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард мэдрэлийн ховор төрлийн эмгэгтэй хэмээн оношлогдсон гэдгээ олон нийтэд зарласан. Үүний улмаас 2023 оны хавар хийх байсан хэд хэдэн тоглолтоо хойшлуулсан юм.
Тэрбээр тайзан дээр гараагүй хугацаанд эмчлүүлж байсан бөгөөд энэ үеийнхээ туршлага, сэтгэл хөдлөлөө “I Am: Celine Dion” нэртэй киногоор харуулахыг зорьсон байна.
Селин Дион “Би амьдралынхаа энэ хэсгийг баримтжуулахаас гадна энэ ховор өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж ижил оноштой хүмүүст туслахыг хүссэн” гэв.
Түүний киног Оскарт нэр дэвшиж байсан баримтат киноны найруулагч Айрин Тэйлор найруулжээ. Киногоор дамжуулан дуучны урлагийн замнал болон хувийн амьдралынх нь талаар илүү дэлгэрэнгүйг үзэгчдэд харуулах гэнэ.
Түүнд оношлогдсон мэдрэлийн ховор эмгэг нь “хөшүүн хүний хам шинж” бөгөөд мэдрэлийн систем, ялангуяа тархи, нугасны системд нөлөөлдөг аж. Булчин чангарах, их бие, мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, хөдөлгөөний чадварыг нь бууруулдаг.
Энэ эмгэгээр өвчилсөн хүмүүс хэвтэрт орох, тэргэнцэр дээр суух, өөрийгөө асрах чадваргүй болох зэрэг эрсдэлтэй байдаг аж.
Түүний кино одоогоор хэзээ гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд Amazon Prime Video-оос үзэх боломжтой юм байна.
Эх сурвалж: People
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх