Хүмүүсийн бодлыг шинжих 8 заль


YOLO.mn | YOLO.MN
2024-01-26

Бидэнд бусдын бодлыг унших чадвар бий гэвэл та итгэх үү?  Тэгвэл хүний биеийн хэлэмжээр дамжуулан тухайн мөчид тэрээр юу бодож буйг унших боломжтой аж. Биеийн хэлэмж нь хүний далд ухамсартай холбоотой байдаг тул наад захын бодлыг хөнгөн унших боломжтой. Ингээд бодол унших заль мэхнээс хуваалцъяlaugh

  

coolХарц юуг илтгэх вэ?

Ярьж байх үед баруун тийш эсвэл эгц дээш нүдээ гүйлгэж харж буй нь нөгөө хүний тааламжгүй, худал төрхийг илтгэдэг байна. Харин ярьж буй үедээ харцаа зүүн тийш эсвэл доош шилжүүлэх нь баримтыг бататгаж, бодлоо цэгцэлж буйн шинж.  

winkХэт толгой дохих нь... 

Харилцан ярианы үед хэт их толгой дохих нь тухайн зүйлтэй санал нийлж сайтар ойлгож буйг итгэдэг гэж бодож байна уу? Гэвч хүн эргэлзэж буй үедээ хэт их толгой дохидог байна. Мөн аажмаар толгойгоо хөдөлгөх нь арай өөр бодолтой байгааг мөн түүнийгээ илэрхийлэхийг хүсэж буйн шинж.

laughХуурамч инээмсэглэл 

Инээмсэглэлээр нь тухайн хүнийг үнэн худал хоёрын аль чигт буйг мэдэх боломжтой. Үнэн сэтгэлээсээ инээмсэглэж буй хүний нүд уруул хоёр зэрэг хөдөлдөг. Харин уруул хөдлөвч нүд нэг л чигт байх аваас тухайн нөхцөлд тэр хүн нэг л таагүй эсрэг байр суурьтай байгааг илтгэнэ.  

angryЭрүү зуулттай байх нь

Эрүүгээ чангалж төв царайтай байдаг хүмүүс ихэнхдээ стресстэй, сэтгэл зүйн дарамттай байдаг аж.  

frownНүүрний хэлэмж

Хүний сэтгэл хөдлөл нүүрэн дээр илт харагддаг. Нэг талын хацар дээш өргөгдөж нүд онийх, харц шилжүүлэх нь тухайн хүний хуурамч төрхийг илтгэдэг байна. 

blushГар өргөх ба анхаарал чиглүүлэх  

Гараа дээш бүтэн өргөх нь хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг. Харин эсрэгээрээ толгой хүртлээ сул өргөх нь ичимхий, итгэлгүй мөн найдваргүй байдлыг илэрхийлнэ.   

yesАлганы байрлал

Гарын алга хааш чиглэж буйгаар тухайн хүний санаа бодлыг мэдэх боломжтой. Тухайлбал ярьж буй үед алгаа дээш харуулах нь санал нийлж буйг илтгэнэ. Харин доош харсан байрлалтай байх нь  нь шаардаж буй өнгө аясыг илтгэнэ.

indecisionХоорондын зайнаас шинжихүй 

Ярилцаж буй үедээ тухайн хүний сэтгэл зүйг хоорондын зайнаасаа шинжих боломжтой. Тухайлбал ярилцах үедээ ойртох үед нөгөө хүн нэг алхам ухарч буй бол харилцаагаа дуусгахыг, яриагаа үргэлжлүүлмээргүй байгаан шинж.  

Эх сурвалж: Brightside

#нийтлэл