Шатрын спортоор хичээллэснээр хүртэх 9 эерэг нөлөө


YOLO.mn | YOLO.MN
2024-01-25

Шатрын спорт нь оюуны чадавхыг илтгэж, тархины дасгал болдгоороо онцлогтой. Тэгвэл шатрын спортоор сонирхон хичээллэсэн хүн дараах  эерэг өөрчлөлтийг мэдэрдэг аж.   

Тархины өсөлтийг дэмжинэ

Шатар нь тархины мэдрэлийн эсүүдийг идэвхжүүдэг учир сэтгэн бодох чадварыг сайжруудаг.  

IQ-г нэмэгдүүлдэг

Шатар тоглож байгаагүй хүн шатрын спортоор хичээллэснээр IQ-ийн оноо нь мэдэгдэхүйц өсдөг болохыг судалгаагаар тогтоожээ.    

Альцхеймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг

Оюуны спортоор хичээллэснээр нас ахихын үеийн мартаж санах эрсдийг бууруулдаг.  

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ

Шатар тоглодог хүн аливааг арай өөр өнцгөөр олж харж, илүү бүтээлч санааг дэвшүүлэн, ажлыг чамбай хийж гүйцэтгэдэг.

Шийдвэр гаргах чадвартай болно

Шатрын спорт өрсөлдөөнт чадварыг шаарддаг. Тиймээс шатар тоглодог хүмүүс хурдтай сэтгэн, шийдвэр гаргах чадвартай сайтай байдаг. 

Алсын харааг нэмэгдүүлнэ

Хамгийн сүүлд хөгждөг тархины хэсгүүдийн нэг нь шүүн тунгаах, төлөвлөх, өөрийгөө хянах үүрэгтэй урд тархи юм. Шатар тоглох нь нарийн тооцоолол бүхий  шүүмжлэлт сэтгэлгээг шаарддаг тул эрсдлийг тооцож шийдвэр гаргахад тусалдаг байна. 

Унших чадвар сайжирна

Доктор Стюарт Маргулис 53 бага сургуулийн сурагчдыг хамруулан судалгаа хийн шатар тоглосноор унших чадвар нь илт сайжирч буйг нотолжээ. 

Ой санамжийг сайжруулна

Шатар тоглодог хүмүүсийн ой санамж яг л компьюьерийн хард шиг байдаг. Пенсильванийн Их Сургуулийн зургадугаар ангийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар шатар тоглож байгаагүй сурагчид шатар тоглож эхэлснээр ой санамж, ярианы чадвар нь мэдэгдэхүйц  сайжирч буйг тогтоожээ.  

Нөхөн сэргээх эмчилгээ болдог

Хөгжлийн бэрхшээлтэй, бие мах бодын хэвийн үйл ажиллагаагаа алдсан хүмүүст шатрын спорт нь нөхөн сэргээх шалгарсан эмчилгээ болдог. Шатар тоглох үед шаардагдах оюуны энерги нь танин мэдэхүй болоод харилцааны ур чадварыг сайжруулдаг төдийгүй гүн төвлөрөлд орж, тайван байдлыг олоход тусалдаг. 

Эх сурвалж: Healthfitness

#нийтлэл