Лазер ашиглан хулганы ангууч чанарыг өдөөжээ


Үжин | YOLO.MN
2017-01-13

Хулганы тархинд суулгасан оптик мяндасны тусламжтай ангууч чанарыг нь асааж, унтраах аргыг эрдэмтэд илрүүлжээ. Оптикгенетик хэмээх энэхүү аргыг олон жилийн турш ашиглаж байгаа бөгөөд жимсний ялааны унтах цагийг тохируулж, хархны дурсамжийг устгаж, буцааж сэргээх зэргийг туршиж байсан аж.

Тархинд оптик мяндас суулгаж, дараа нь лазераар тодорхой мэдрэлийн эсүүдийг идэвхтэй, идвэхгүй болгож болдог.

Йелийн их сургуулийн сэтгэц судлалын профессор Иван дө Араужогийн хэлснээр “Хулганы тархины амигдала дахь хоёр мэдрэлийн эсийг өдөөснөөр тун чадварлаг ангууч болж байгааг нь олж тогтоосон” гэжээ.

Мэдрэлийн эсүүдийг өдөөснөөр хулгана зөвхөн амьд биет гэлтгүй, амьгүй зүйлс рүү хүртэл халддаг болсон аж. Гэхдээ энэхүү мэдрэлийн эсүүд нь тухайн амьтны хүнсээ бэлтгэх, хоол идэх хүслээ дарах төрөлх зөнг нь идэвхжүүлж байгаа хэрэг юм.

Тиймээс хоёулангийнх нь тархинд оптик мяндас суулгаж, нэг хоргонд хийсэн хулганууд бие бие рүүгээ дайрахгүй байсан аж.

Амигдала хэсэгт орших мэдрэлийн эсүүд нь хүн, амьтны сэтгэл хөдлөлийг удирддаг бөгөөд хүний мэдрэлийн эсүүдийг мөн ингэж өдөөх боломж байж магадгүй юм.

#science #Animal #world