“Single’s Inferno 3” шоуны оролцогчидтой ЖИЧ танилцъя


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-12-18

Netflix платформ дээр гарсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсан Өмнөд Солонгосын Single’s Inferno реалити шоу үзэгчдийг хүлээлгэсний эцэст гуравдугаар улирлаа цацлаа. 

Нэвтрүүлгийн дүрэм маш энгийн. “Там” гэж нэрлэгдэх эзгүй арал дээр оролцогчид хязгаарлагдмал нөөцийг ашиглан амьдрах ёстой ба хэрэв оролцогчид хосоо олж чадсан нөхцөлд “Диваажин”-д зочлох эрхтэй болдог. Арал дээр байх явцдаа оролцогчид нас, ажил мэргэжлээ хэлэх хориотой ба зөвхөн бусдын сэтгэлийг татах увдисаа ашиглан романтик харилцаа үүсгэх ёстой. 

Ингээд шоуны оролцогчидтой ЖИЧ танилцацгаая 

1. Kim Gyu-ri 

28 настай загвар өмсөгч Ким Гю-ри 

2.Choi Hye-seon 

Ewha эмэгтэйчүүдийн их сургуулийн коллежийн оюутан, 26 настай Чой Хэ Сон. Тэрээр зарим алдартай солонгос гоо сайхны брэндүүдтэй хамтарч ажилладаг. 

3. Choi Min-woo 

Тэрээр өөрийгөө "ичимхий, дотогшоо" гэж тодорхойлсон бөгөөд нас, ажил мэргэжлээ албан ёсоор хараахан хуваалцаагүй байгаа ч өөрийн Instagram хуудаснаа Esquire Hong Kong сэтгүүлийн зураг авалтад оролцсоноо хуваалцжээ. 

4. Lee Jin-seok 

31 настай Ли Жин Сок Дэгү хотод хэд хэдэн кафетай бөгөөд үүсгэн кофе чанаж, кафегаа тохижуулах ажлыг өөрөө хариуцдаг гэнэ. 

5. An Ming-young 

26 настай тэрээр 2023 оны Пусан Солонгосын миссийн титэм хүртэж байжээ. 

6. Lee Gwan-hee 

Тус дугаарын онцлох оролцогчдын нэг бол Ли Гван Хи юм. Тэрээр 36 настай мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд LG Sakers багт тоглодог.  

7. Son Won-ik 

Тэрээр охидын зүрх сэтгэлийг хэдийн булаажээ! 

8. Yun Ha-bin 

My Demon К-драмын жүжигчин Юн Хабин 

9. Yun Ha-jeong 

26 настай тэрээр эмнэлгийн хувцасны компанид ажилладаг буюу оффисын ажилтан бөгөөд үйлчлүүлэгчтэй харилцах, борлуулалт хийх ажлыг хариуцдаг. 

10. Park Min-kyu 

Пак Мин Кю нь Солонгосын тусгай аврах багийн бүрэлдэхүүнд багтдаг цагдаагийн ажилтан юм. Солонгос явж уснаас авруулах хүсэлтэй охид хэр их байна даа? 

11. Yu Si-eun 

Ю Си-эүн өөрийн ажил мэргэжил, насаа зарлаагүй ч түүний Instagram хуудаснаас харахад загвар өмсөгч, эсвэл телевизийн хүн байж магадгүй гэж таамаглаж байна. 

Эх сурвалж: nme.com 

#нийтлэл