Бидний тархи хэрхэн ажилладаг вэ? Хүн бүрд давуу болоод нийтлэг тал бий. Бидний зарим нь бусадтай ойлголцож ярих чадвар нь илүүтэй хөгжсөн байдаг бол аа бас хэсэг нь урлан бүтээхдээ гаргууд байдаг. Тэгвэл эл нийтлэлээрээ бидний зүүн ба баруун тархины онцгой чадваруудыг нарийвчлан хүргэж байна.
ЗҮҮН ТАРХИ
Удирдан зохион байгуулах чадвар:
- Төлөвлөх
- Шүүн тунгаах
- Хянах
- Учир шалтгааныг олох
- Асуудал шийдвэрлэх
- Сэтгэн бодох
- Өөрийгөө ойлгох
- Удирдан зохион байгуулах
- Манлайлах
- Шийдвэр гаргах
- Үр дүнг шаардах, үнэлэх чадвар.
Логик дүн шинжилгээ хийх чадвар:
- Логик, үндэслэл
- Тоон үзэл баримтлал, тооцооллын дүн шинжилгээ
- Зарчим, дүрэм, журам, анализ, синтез дүн шинжилгээ
- Тоо тэмдэгт, үг үсэг, өгүүлбэр зүйтэй ажиллах.
Хөдөлгөх,булчингийн нарийн ур чадвар:
- Гар, хурууны эв дүй, жижиг мөчний булчингийн хяналт(гарын ба хуруу г.м)
- Үйл ажиллагааны дараалал болон чиглэл( зүүн, баруун)
Ярих, сонсох чадвар:
- Хэл яриаг ялгаж таних
- Илтгэх, Харилцан ярилцах
- Үг цээжлэх, ойлгох
- Гадаад хэлний чадвар
- Сонсголын богино хугацааны ой санамж
Харж, унших чадвар:
- Үг, үсэг харж ялгаж таних, уншиж ойлгох чадвар.
- Объектыг харж мэдрэх, овор хэмжээ, орон зай баримжаа, хөдөлгөөн хурдыг харж мэдрэх.
БАРУУН ТАРХИ
Бүтээлч байдал ба хүмүүстэй харилцах харилцааны чадвар:
- Олон нийтийг зохион байгуулах, хүн хоорондын харилцааг зохицуулах,
- Бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийн үүрэг, зорилтдоо хүрэх үйлдэл,
- Зөн совин, итгэл үнэмшил, нийгэмшил, мэдээлэлтэй харилцах чадвар
Хийсвэр сэтгэлгээ ба төсөөлөн бодох чадвар:
- Төсөөлөх, хийсвэрлэх, ургуулан бодох, Урлаг, уран сайхан, гоо зүй
- Дүрслэл, өнгө хэлбэр, 3D
Хөгжим хэмнэлийн чадвар:
- Дуу хөгжмийн сонсголын мэдрэмж,
- Ая дуу, хөгжмийн богино хугацааны ой санамж
- Урлаг, уран сайхны сэтгэмж, хариу үйлдэл
Харж, дүрслэх чадвар:
- Зураг, уран зургийн мэдрэмж
- Дүрслэх урлагийн мэдрэмж
- Дүрс, өнгө, гоо зүй харааны мэдрэмж г.м