Төлөвлөсөн зүйлээ тултал хийж чадахгүй ч нэг л ядарсан эрч хүчгүй сулбагар мэдрэмжид автан явсаар л байгаа юм биш биз. Тэгвэл эл нозоорсон байдлыг даван туулж эрч хүчээ эргүүлэн олж авахад тань туслах шалгарсан аргуудыг хүргэж байна.
Хангалттай ус уух
Шингэний дутагдалд орох нь амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж, ядарсан мэдрэмжийг хүчтэй өдөөдөг. Хүний биеийн 50-70 хувийг ус эзэлдэг учир шингэн алдах нь анхаарал төвлөрөлт, суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг аж. Биеийн хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд та өдрийн турш 2.7 литр/эмэгтэй/, 3.7 литр /эрэгтэй/ ус уух хэрэгтэй.
Тогтмол дасгал хийх
Өдрийг сэргэг, бүтээмжээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл тогтмол дасгал, хөдөлгөөн хийж хэвших нь чухал. Дасгал хийх нь сэтгэцийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Жишээлбэл, өдөрт 15-20 минут алхах нь таны эрч хүчийг хоёр цагийн хугацаатай нэмэгдүүлэх боломжтой. Оюутнууд биеийн тамирын дасгал хийснээр өдөр тутмын стрессээ 20%-иар бууруулж чаддаг аж.
Чанартай нойр авах
Олон хоногийн турш нойр дутуу явах нь ядарсан сул дорой мэдрэмжид автуулж, хөгшрөлтийн гармонийг өдөөн, анхаарал төвлөрөх чадварыг бууруулдаг. Оюутнууд хичээл, ажил, хувийн амьдралаасаа үүдэн нойргүй явах нь түгээмэл. Тиймээс унтлагын хуваарь гаргаж хэвших хэрэгтэй. Унтлагын тогтмол хуваарийг амьдралдаа мөрдөх нь стрессийн түвшнийг бууруулж, өдрийн турш эрч хүчтэй байхад тусална.
Nap
Та өдөрт 30 минутын нойр авч хэвшээрэй. Үдээс хойш 15-30 минут унтсанаар таны бие онцгой сэргэлт авна. Харин 30 минутыг давж унтахаас болгоомжил.
Витамины хэрэгцээгээ нөхөх
Витамин нь бодисын солилцоог хэвийн явуулж, эрч хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бичил тэжээлийг биед өгдөг. Сульдаж ядарсан үедээ энергийн ундаа уухаас илүүтэй өөрт шаардлагатай витаминыг хэрэглээрэй. Энергийн ундааг тогтмол хэрэглэх нь урт хугацаандаа бие организмд сөргөөр нөлөөлдөг.
Эрүүл хооллож хэвших
Эрүүл хооллолт нь аливаа өвчнөөс өөрийгөө хамгаалан, дархлаагаа дэмжихэд тусална. Оюутнууд өөх тос, элсэн чихэр, нүүрс ус, хадгалалтын бодисоор дүүрэн түргэн хоолыг идэх нь элбэг. Харин тэнцвэртэй, эрүүл хоолны дэглэм барих нь өдрийн турш эрч хүчтэй байхад тусална. Мөн өдөрт нэг дор ихээр идэхээс илүүтэй бага багаар ойр ойрхон хооллоорой. Хэт хүнд махан хоолноос татгалзаж аль болох хөнгөн зууш идэхийг зөвлөе.
Сэтгэцийн эрүүл мэнддээ санаа тавих
Стресс нь хэт ядарсан мэдрэмжид илүүтэй автуулдаг. Архаг стресстэй хүмүүс өдөр тутмын амьдралаа зохицуулах чадвар нь багасаж, бүтээмж нь буурдаг. Өсвөр насныхны 30 орчим хувь нь архаг стресст өртдөг бөгөөд үүнээс үүдэн сэтгэл гутралд ордог аж.
Тиймээс өөрийгөө тайвшруулах, санаа чилээсэн асуудлаасаа ангижрахын тулд хөгжмийн болон иогийн дасгал хийгээрэй. Мөн өдрийн тэмдэглэл хөтлөх нь үр дүн өгч магад.
Нэг аяга кофе
Бага үдийн 11 цагийн орчим аяга кофе уух нь эрч хүчийг нэмэн, өдрийн үлдсэн хугацаанд амжилттай суралцахад эерэг хүчээр таныг цэнэглэнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх