Гэртээ хийх зүйлгүй уйдаж байвал чамд цагийг хөгжилтэй өнгөрөөх санаануудаас хүргэж байна. Чи эдгээр аргаас туршиж үзэн гэр бүл найз нөхдөдөө цаг зарцуулан, халуун дулаан уур амьсгалыг хамтдаа жаргалтайгаар бүрдүүлээрэй.
Найз нөхөд болон гэр бүлийн гишүүн бүртэйгээ өнгөрөөсөн хором бүр хожим дурсагдах нандин мөч болдог гэдгийг битгий мартаарай. Сэтгэл зүйчид ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрөөсөн цаг хугацаа хэзээ ч үр ашиггүй байдаггүй гэдгийг зөвлөдөг. Ингээд зөвхөн чамд л зориулсан дараах хөгжилтэй санаанууд хэрэгжүүлэхийг санал болгож байна.
ГЭРТЭЭ ӨНГӨРӨӨЖ БУЙ ЦАГ ХУГАЦААГАА АШИГЛАН ЭВДЭРСЭН ЭД ЗҮЙЛСЭЭ ЗАСАХ
Танай гал тогооны цорго эвдэрсэн юм биш биз? Гэрийнхээ эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, эвдэрснийг нь Youtube –ээс бичлэг үзэнгээ өөрөө бие дааж засаж, шинэчлээрэй. Энэ бол ирээдүйд тусдаа гарахад чинь туслах хамгийн чухал дадал хэвшил юм шүү.
ДҮҮТЭЙГЭЭ, АХТАЙГАА, ЭГЧТЭЙГЭЭ ХАМТДАА ДАСГАЛ ХИЙХ
Гэр бүлээрээ бүгд хамтдаа дасгал хөдөлгөөн хийгээрэй. Ингэхдээ нас насандаа тохирсон дасгалуудыг цахимаас хайж олж болно. Энэ нь хөгжилтэй бөгөөд эрүүл мэндээ болон гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дэмжих арга шүү.
PLAYSTATION GAME ХАМТДАА ТОГЛОХ
Одоо л чиний gaming орон зайг хамтдаа бүтээх хэн нэгнийг заавал олоорой. Хөгжилтэй, төрөл бүрийн адал явдал өрнөдөг гэдгийг найздаа мэдрүүлэнгээ нэгийн эсрэг нэг халз үзэх тоглоомуудыг сонгоорой. Жишээлбэл Mortal Kombat, Injustice league, Naruto ninja storm гэх мэт тоглоомыг санал болгож байна. Goodluck and have fun!
ХАМТДАА TIKTOK DANCE ХИЙЦГЭЭЕ
Чиний урлагийн авьяас жижигсэн зүйлээс л эхлэлтэй юм шүү. Хамгийн сүүлийн үед тренд болж байгаа бүжгүүдээс суралцаад хамтдаа tik tok dance хийгээд үзээрэй. Нэг бүжиг сурах гэж бүтэн өдөр зарцуулна гэдэгт итгэлтэй байна. Камераа асаа, бүжгээ бэлд, тэгээд хөгжилд
ХЭН НЭГЭН ДОТНЫ ХҮНТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ ЦАГ ГАРГА
Чиний дотоод ертөнцийг сонсон, чин сэтгэлийн яриа өрнүүлэх хэн нэгэнтэй одоо л ярилцаж, доторх зүйлээ уудлах нь чамд хэчнээн сэтгэлийн амар амгалан авчрах бол төсөөлөөд үзээрэй. Сүүлийн үед сонин сайхан, солиотой үйл явдлуудын талаар ярилцаж, одоо юу хийх, ямар зүйл мөрөөдөж, ямар зорилготой байгаагаа бусадтай хуваалцах нь чухал.
ЗӨВХӨН ЧАМД Л САНАЛ БОЛГОХ ЗАРИМ БҮТЭЭЛЧ САНААГ ХҮРГЭЖ БАЙНА
Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ойрын хугацаанд хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргахад чинь дараах санаанууд туслах болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх