“НӨЛӨӨЛЬЕ, ӨӨРЧИЛЬЕ” өсвөрийн хакатон зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-10-31

Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь төслийн хүрээнд "Цахим орчин дахь охидын эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" нөлөөллийн ажлыг  Хүүхдийг ивээх сан зохион байгуулж байна. 

Уг нөлөөллийн ажилд өсвөр үеийн хүүхдүүдийн санааг тусгах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Нөлөөлье, өөрчилье" Хакатоныг өсвөр үеийнхний дунд зарлалаа.

Тавигдах шаардлага:

  • 12-18 настай байх 
  • 2023 оны 11-р сарын 06-10-ны өдрүүдэд бүтэн өдөр оролцох боломжтой
  • Төсөл бичих суурь мэдлэгтэй байх шаардлагагүй. Гэхдээ туршлагатай бол давуу тал болно;
  • Багаа бүрдүүлэн оролцох боломжтой (Нэг баг 4 гишүүнтэй байна.) 
  • Хувиараа бүртгүүлэх боломжтой. Энэ тохиолдолд Хакатоны үеэр бусад бие даасан оролцогчидтой баг бүрдүүлнэ. 

Хакатонд хамрагдсанаар оролцогчид:

  • Багаар ажиллах, манлайлах, төсөл бичих, хэрэгжүүлэх ур чадварт суралцана.
  • Кампанит ажил хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэгтэй болж, үе тэнгийнхэнтэйгээ туршлага хуримтлуулна.
  • Цахим аюулгүй байдал, хүчирхийлэл мөлжлөгөөс урьчилан сэргийлэх талаар суурь мэдлэгтэй болно.

Шагналын сан:  1-р байр 1,500,000₮
                           2-р байр 1,000,000₮
                           3-р байр 500,000₮ 

Дээрх шаардлагыг хангасан бол 2023 оны 10-р сарын 31-ны 23:59 цагаас өмнө дараах маягтыг бөглөн илгээнэ үү: 

https://forms.gle/MWFZrnGgbytwS1oQ6

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс хүлээн авна уу:

https://drive.google.com/file/d/1HFcmi3NlfFnElP5ibzZp6iF-V5pfxBsr/view?usp=sharing 

Эх сурвалж: Faro Foundation Mongolia
 

#мэдээ