Өнгө нь тухайн нийгмийн сэтгэл зүй, улирлын өнгө төрхийн тусгал юм. Тэгвэл энэ намрын өнгөний чиг хандлага болоод хувцас зохион бүтээгчид ямар загвар гаргаж буйг танд хүргэе.
Галт улаан
Prada, Bottega Veneta, The Row зэрэг брэндүүд намрын загвартаа галт улаан өнгийг чухалчилжээ. Мөн сүлжмэл хувцас тренд болж байна.
Бүрхэг тэнгэрийг санагдуулам саарал өнгө
Энэ намар саарал кардиган, өргөн хослол, сул саарал даашинз гоёмсог харагдах болжээ.
Гич адил шар
2023 оны намар, өвлийн Лондонгийн загварын долоо хоногоос Pantone-ийн өнгөт тайланд "Spectra Yellow" гэх гич адил шар өнгийг онцолжээ.
Нил хар
Хар өнгө хэзээд хуучирдаггүй. Харин энэ жилийн намрын өвлийн загварт толгойноос хөл хүртэл нил хар өнгө тренд болж буй.
Бохь шиг ягаан
Мэдээж энэ жил Барби кино нээлтээ хийснээр ягаан өнгө тренд болоод буй. Тэгвэл намар өвлийн загварт ч мөн бохь шиг ягаан өнгө, торгомсог даашинз хүч түрэн орж иржээ.
Сүйн цагаан
2023 оны намар өвлийн загварт сүйн цагаан өнгө багтжээ. Феррагамо, Ричард Куинн, Виктория Бэкхэм нарын хуримын даашинз үүнийг илтгэнэ.
Эх сурвалж: Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх