Энэ намрын ТРЕНД загварууд


А.Номин | YOLO.MN
2023-09-01

Намрын улирал эхэлж, навчис шарлах өдрүүд ирж байгааг тохиолдуулан загварын мэргэжилтнүүдийн зөвлөсөн энэ намар тренд болох өнгө, загваруудыг танилцуулж байна.

Интоорын улаан өнгийн хувцаслалт илүү өөртөө итгэлтэй дүр төрх бүрдүүлэхэд тусална. 

Намрыг шар өнгөгүйгээр төсөөлшгүй. Энэ өнгө таны хувцаслалтад гэгээлэг, тод өнгө нэмнэ.

Саарал өнгийн урт хүрэм, өргөн өмд, эсвэл бага зэрэг том сул загварын хувцаснууд намрын сэрүүхэн өдрүүдэд илүү тохиромжтой байж магадгүй юм.

Мөсөн цэнхэр өнгийн сүлжмэл цамц, урт юбка зэрэг нь энгийн даруу хувцаслахаар шийдсэн өдрүүдэд тохиромжтой юм. 

Мөнгөлөг өнгө нь илүү орчин үеийн, шинэлэг төрхийг бүрдүүлэхэд тусална. 

Мөнгөлөг өнгө нь илүү орчин үеийн, шинэлэг төрхийг бүрдүүлэхэд тусална. 

Эх сурвалж: Marie Claire

#нийтлэл