Хайраар дүүрэн хосын харилцаанд тань хор учруулах 7 зуршил


YOLO.mn | YOLO.MN
2023-08-24

Бүхэл бүтэн амьдралаа  тэр хүнээр төсөөлж дэргэд нь хамгийн жаргалтай хүн болж чадна гэдэг хайраар дүүрэн хосуудын нандин харилцаа мөнөөс мөн. Харин тоомжиргүй хандсан жижигхэн үйлдлүүд хуримтлагдсаар харилцааг тань сэвтээх вий.  Тиймээс  үерхэлд тань хор учруулж мэдэх эдгээр  7 зуршлыг мэдээд аваарай.  

Хамтрагчийнхаа сонирхлыг үл тоомсорлох 

Хосын харилцааг сэвтээдэг хамгийн том хүчин зүйл бол үл тоомсорлох явдал. Хайртай хүнийхээ хүсэл сонирхлыг ойлгож дэмжих нь үерхлийг тань илүү бат бэх болгоно. Та хэдий түүний эсрэг байр суурьтай байлаа ч үл тоомсорлож хэрхэв ч болохгүй. 

Та жижиг зүйлд баярлалаа гэж хэлдэггүй  

Энэ надад хайртай л юм чинь үүнийг хийх л ёстой гэх бодол үерхэлд тань цэг хатгаж магад. Түүнийхээ чармайлтыг үл тоомсорлох нь цаг хугацааны явцад дургүйцлийг төрүүлдэг. Тиймээс таны төлөө хийж буй жижиг гэлтгүй үйлдэл бүрийг нь анзаарч чин сэтгэлийн дулаахан үгс хэлж байгаарай.  

Хувийн эрүүл ахуйдаа хойрго хандах 

Хайртай л бол намайг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой гэх хандлага нь нэг талаасаа хосын харилцаанд хүндэтгэлгүй хандаж байгаа илрэл юм. Өөртөө анхаарал тавьдаг хүний дэргэд хүн бүхэн итгэл төгс, жаргалтай байдаг.  

Зөвлөж хэлэхийн оронд үргэлж шүүмжлэх 

Чи яагаад цагтаа ирж чаддаггүй юм бэ? Чи яагаад ийм арчаагүй юм бэ  хатуу үгс нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж,  харилцаандаа итгэлгүй болгоход хүргэдэг.  Тиймээс хайртай хүний тань үг, үйлдэл таалагдахгүй бол эвээр зөвлөж байгаарай. 

Үнэнч бус зан чанар  

Удаан үерхсэн хосуудад  харилцаандаа завсарлага авах үе бий. Нэг хэвийн тогтсон харилцаа, хэзээ ч өөрчлөгдөхгүй мэт унтамхай хэв маяг үүнд нөлөөлдөг. Харин тодорхой хугацаанд хөндийрсөн байв ч үнэн сэтгэлээсээ тэр хүнд хайртай л бол үнэнч байх хэрэгтэй. Хайртай хүнээ өөр хүнээр орлуулах нь харилцаанд цэг хатгадаг.  

Хувийн орон зайд нь түриймгий халдах 

Хамтрагчийнхаа мессеж эсвэл Instagram DM-ийг сэмхэн харах нь гэмгүй мэт санагдаж болох ч үнэндээ энэ нь тэдний хувийн нууцыг зөрчиж буй юм.  Үргэлж хардаж сэрдэн, утсыг нь зөвшөөрөлгүй нэгжих нь  харилцаандаа итгэлгүй байгаагийн илрэл.   

Биелүүлж чадахгүй амлалт өгөх 

Жижиг зүйлд ч гэсэн үгэндээ хүрэх нь итгэлцлийг бий болгож, хамтрагчаа хайрлаж, үнэлж буйг мэдрүүлэхэд ихээхэн тус болно. Эсрэгээр, хэрэв та ямар нэгэн зүйл хийх гэж байна гэж хэлээд дараа нь ухамсартай эсвэл ухамсаргүйгээр хийсгэх зуршилтай бол энэ нь таныг болон таны хамтрагч хоёрын хооронд цаг хугацааны явцад хагарал үүсгэж болзошгүй юм.  

Эх сурвалж: huppost.com

#нийтлэл