Цагийн ажил хийснээр сурч болох 15 ур чадвар


YOLO.mn | YOLO.MN
2023-08-02

Оюутнууд бид  зуны амралт болон хичээлийнхээ хажуугаар  цагийн ажил хийж  хэрэгцээгээ хангадаг. Хагас цагаар ажиллах нь ажил амьдралын тэнцвэр, уян хатан байдлаа хадгалж ирээдүйд хэрэг болохуйц  ур чадваруудыг эзэмшихэд тусалдаг.  Та цагийн ажил хийснээр дараах 15 ур чадварыг эзэмших боломжтой. 

Харилцаа холбоо 

Та хагас цагаар ажиллахдаа хамтрагчид болон үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа харилцааны ур чадвараа сайжруулах боломжтой. Харилцаа холбоо бол амжилтад хүрэх түлхүүр тул карьерынхаа эхэн үед энэ ур чадвар таныг урагшлуулж, ирээдүйд ашиг тустай холбоо тогтооход тусална. 

Цагийн менежмент  

 

Хэрэв та тодорхой цагийн хуваариар ажиллаж хэвшээгүй бол хагас цагаар ажиллах нь  эл хэв маягийг бий болгоход тусална. Ажил мэргэжлээрээ ахиж дэвшихэд цагийн менежмент маш чухал.  Хуваариа хэрхэн зохицуулах, ажлаа яаж амжуулах  зэрэгт суралцдагаараа хагас цагаар ажиллахын давуу тал оршино. 

Үйлчилгээний соёл

 

Хэрэв таны карьерын эцсийн зорилго   үйлчилгээний бизнес рүү чиглэж буй бол  харилцагчийн үйлчилгээний ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Цагийн ажил нь танд энэ боломжийг олгоно. Олон авир араншинтай үйлчлүүлэгчидтэй хэрхэн харьцаж, тэдэнд хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх талаар суралцаж эхэлнэ. 

Дасан зохицох чадвар 

Шинэ орчинд дасан зохицно гэдэг мэдээж амаргүй. Хэрэв та дотогшоогоо хүн бол энэ нь бүр ч хүндхэн байх болно. Гэвч цагийн ажил хийх нь компани доторх аливаа өөрчлөлтийг ажиглаж, сурч, дасан зохицох боломжтой олгодог.  

Итгэж болохуйц хүн байх

  Та хүлээж авсан үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Таны ур чадвар хэдий дутмаг байж болох ч  хариуцлагатай зан чанар тань хамт олонд тань илүү үнэлэгдэнэ. Өөрийн эл ур чадвараа нотлох юм бол энэ нь таныг хамтран ажиллагсад болон менежерүүддээ итгэх итгэлийг бий болгоход тусалж,  ирээдүйн карьерт тань тустай. 

        Хүн хоорондын харилцаа 

Хагас цагаар ажиллах нь эргэн тойрныхоо хүмүүс болон компанийн үйлчлүүлэгчидтэй хүчтэй холбоо тогтоох боломжийг танд олгоно. Харилцааны чадвар сайтай байх нь бусдыг сонсож, ойлгоход тусална.  

 Сэтгэл хөдлөлөө удирдах 

 Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүн өөртөө дүн шинжилгээ хийж, дасан зохицох чадвартай байдаг. Хаана хэрхэхээ мэддэг, алив зүйлд ул суурьтай хандах чадварыг цагийн ажил өөрт тань мэдрүүлэх болно.  

Асуудлыг шийдвэрлэх 

Та ажил хийснээр  өдөр бүр шинэ сорилтуудтай нүүрэлдэх болно. Энэ нь танд асуудлыг цаг тухай бүрд нь шийдвэрлэж зөв гаргалгаа  гаргах ур чадварыг эзэмшүүлнэ. 

Тууштай байх 

Өөрийнхөө итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ нөхцөл байдлыг хянаж, өөрийн үзэл бодлоо хамгаалах чадварыг цаг ажил хийснээр өөрт суулгах боломжтой. 

Шийдвэр гаргах 

Цагийн ажил хийснээр хэт тээнэгэлзэлгүй шийдвэр гаргахад суралцах болно. 

 Багаар ажиллах 

Хэрэв та ганцаараа байх дуртай, тухтай бүсээсээ гарахыг хүсдэггүй бол цагийн ажил танд илүү нээлттэй ур чадварыг олгох болно.  Багаар ажиллах ур чадварт суралцсанаар ирээдүйн карьерт тань  том өөрчлөлт авчрах болно. Мөн баг хамт олноосоо суралцаж шинэ ур чадвар эзэмших болно.

Стрессээ удирдах

Цагийн ажил хийснээр өдөр тутмын стрессээ удирдаж сурна.  Энэ нь ирээдүйд ажилдаа илүү төвлөрч, анхаарах мөн ажлын арга барилаа олоход тусална. Цагийн ажил хийх нь стрессийг мэдэрч, үүнтэй үр дүнтэй тэмцэх арга замыг олох боломжийг олгодог бөгөөд ингэснээр та илүү аз жаргалтай сэтгэлгээтэй урагшлах болно. 

Манлайлал 

Та ирээдүйд манлайлагчийн үүрэг гүйцэтгэхийг хүсдэг бол цагийн ажил заавал хийж үзэх хэрэгтэй. Учир нь хагас цагаар ажиллах нь багийн удирдагч байх бүхий л зан чанарыг сууриар нь ойлгуулна.  

Зохион байгуулалт 

Хийж буй цагийн ажлаасаа хамаараад та зохион байгуулалтын ур чадвараа дээшлүүлэх боломжтой. Нэг үгээр сэргэлэн байхыг шаардана.  

Ажлын ёс зүй 

Үүрэгт ажилдаа ёс зүйтэй хандах нь таныг карьераа ахиулахад нь асар чухал нөлөөтэй. Хичээл зүтгэл чинь үр дүнгээ өгөхийг харах нь эцсийн дүндээ таныг амжилтад хүрсэн мэт сэтгэгдэл төрүүлэх бас нэг ашиг тус юм.

Эх сурвалж: CareerAddict

#нийтлэл