Хонхны баярыг МАРТАГДАШГҮЙ болгох 5 тип


Б.Дарьбазар | YOLO.MN
2023-06-14

Хүслээр жигүүрлэсэн хүүхэд наснаас хөөрч гүйсээр оюутан болоод нэг мэдэхэд л их сургуулиа төгсөх болчхож уу? А авч баярлаж, С гарч гутраад, ухаант багш нарынхаа хичээлийг сонсож, ухаарлын долоо хоногтой уралдсаар нэг харахад л сургуулиа орхих болж уу?

Хонхны баяр чинь дөхөөд юу өмсөж, яаж тэмдэглэхээ шийдэж үл чадан сандарч байгаа байх. Арга ч үгүй. Амьдралд тохиох цөөн хэдэн чухал мөчийн нэг яах аргагүй хонхны баяр. Гэхдээ хонхны баяр бол зөвхөн сургуулиа төгсөж буй баяр биш. Харин өнгөрсөн хугацаанд хамгаас мундаг, хичээнгүй хөдөлмөрч байсны бэлэг юм шүү. Иймд хонхны баяраа хорь, гучин жил өнгөрсөн ч мартахааргүй дурсамжтай өнгөрүүлэх хэрэгтэй. Хонхны баярыг МАРТАГДАШГҮЙ болгох 5 типийг хүргэж байна.

Загварлаг харагд

Хамгийн түрүүнд өөрт зохимжтой дэгжин хувцаслаарай. Хувцаслалт өөртөө итгэх итгэлийг нэмж энэ өдрийг мартагдахын аргагүй гайхалтай болгох нэг хүчин зүйл болно. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан хувцаслах хэрэгтэй шүү.

Хонхоо дотнын хүнээрээ зүүлгэх

Магадгүй крашдаа сэтгэлээ илчлэх сайхан боломж ч юм бил үү? Гэхдээ заавал хайр сэтгэлийн холбоотой гэхээс илүү чамайг чин сэтгэлээсээ хайрладаг эмээ, өвөө, гэр бүлийн гишүүдээрээ ч зүүлгэж болно. Эргээд дурсахад халуун дулаан мэдрэмж төрүүлэхүйц нандин мэдрэмжийг өгөх юм шүү.

Малгайгаа шидээрэй

Баярлаж догдолсон, нулимс дуслуулсан баярт өдрийн хамгийн сэтгэл хөдлөм хэсэг бол малгайгаа шидэх. Яасан ч хоцорч болохгүй үйл явдал шүү.

Дурсамжаа мөнхөл

Гэрэл зураг бидний бүх л дурсамжийг мөнхөлж чаддаг. Тэр дурсамж ямар байлаа ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр элэгдэж хуучирлаа ч эргээгээд сөхөөд харахад тухайн үедээ очсон мэт мэдрэмжийг авч чадна гэдэг гайхалтай биш гэж үү?

Хамгийн гол нь чи “залуу” байна.

Дахиж олдохгүй “Залуу нас”. Их сургуулиа төгсөнө гэдэг залуу насны чухал бөгөөд баярт үйл явдлуудын нэг юм шүү. Ташрамд дурдахад Юнителээс амжилтын баяраа тэмдэглэж буй бүх төгсөгчдөдөө зориулан мэнд хүргэж “Шинэхэн төгсөгч” instagram filter хийсэн байна.

ЭНД дарж зургаа авхуулаарай. Бас их сургуулиуд дээр зураг авхуулах хана байршуулж байгаа гэнэ шүү.

Дараагийн алхмаа бэлд

Адармаатай, адал явдалтай он жилүүд өнгөрлөө. Энэ бүхний эцэст өөртөө баяр хүргэж, цаашдын төлөвлөгөөгөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээгээрэй. Өөрийнхөө сорьж, хийхийг хүсдэг шинэ содон зүйлийн жагсаалтыг заавал гаргаарай. Ингэснээр амьдралын үүд хаалга чамд шинэ содон боломжоор дүүрэн мэт санагдах болно.

Ер чөлөө завгүй бүдчих энэ амьдралд жижигхэн зүйлс л бидний мэдрэмжийг хөглөж, дурсамжийг амилуулж чаддаг юм шүү. Мөнгөн хонхны жингэнэх дуу ойртож, мөрөөдөл бүхнээ биелүүлэх цаг одоо л ирж байна. Өнгөрсөн дөрвөн жилд үнэхээр сайн байлаа...

“Чи чадсан”, “Амьдралд тавтай морил”

#Unitel #Хонхныбаяр