СУДАЛГАА: Хүмүүс цаасан ном уншихыг илүүд үзэж байна


Э. Оргил | YOLO.MN
2023-06-02

Тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд номын баяр болсон. Номын баярт хэчнээн хүн оролцож, хэчнээн тооны ном борлуулагдсан талаар зохион байгуулагч “Номын ертөнц” ТББ-аас тодруулахад, Энэ нарийн тоон мэдээлэл одоо нэгтгэгдэж байна. 33 дахь жилдээ зохион байгуулж буй номын баярт энэ жил өмнөхөөс олон хүн оролцсон гэв.

Харин номын баярт ирсэн иргэдээс нэгэн судалгаа авснаа танилцуулсан юм. Зохион байгуулагчид номын баярын үеэр 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 42.2 хувь нь эрэгтэй, 57.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

Судалгаанд оролцогчдын насны дунджийг авч үзвэл 23.72, хамгийн балчир судалгаанд оролцогч 12, хамгийн ахмад судалгаанд оролцогч 80 настай байв. 

Сүүлийн нэг жилийн хугацаанд худалдан авсан номын тоо дунджаар найм, хамгийн олон давтагдаж буй номын тоо гурван  ширхэг байна.

Судалгаанд оролцогчдын 88.4 хувь нь цаасан ном сонгохыг илүүд үздэг ба илүү тодруулбал 69.9 хувь нь хэвлэмэл шинэ ном, 18.5 хувь нь хэвлэмэл хуучин ном худалдан авдаг. Харин 11.3 хувь нь цахим ном, аудио ном, 0.3 хувь нь баррель үсэгтэй номыг ихэвчлэн худалдан авдаг гэсэн судалгааны дүн гарчээ. 

#Мэдээ