2016 он чиний хувьд хэрхэн өнгөрсөн бэ? Чи ямар нэг сайн үйл хийж, бусдыг баярлуулсан уу? Эргэн нэг бодоорой. Дэлхий даяар өдөр тутам муу мэдээ их сонсогддог ч сайн үйлс үргэлж дэлгэрч, хүмүүс хүний мөсөө гээгээгүй юм шүү гэдгийг гэрчлэх олон сайхан үйлс бүтээжээ.
Чи хэзээ нэг цагт хийсэн сайн үйлсээ сэтгэгдлээр бичих боломжтой.
1. Сирид болж буй иргэний дайнаас хүмүүс зугтан зайлж байгаа цаг үед энэ хүн эзэнгүй муурнуудыг асарч, тэжээсээр. Муур тэжээхээс гадна түүнийг түргэн тусламжийн машины жолоочоор ажилладаг, дайнд өртсөн хүмүүст өөрийн биеэ хайрлалгүй тусалдаг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэдгийг онцолжээ.
2. Нигерийн хоёр настай хүүг гэрийнхэн нь чөтгөр хэмээн үзсэн мухар сүсгээс болж гудамжинд хөөн гаргажээ. Өлсөж цангасан, үхэхийн даваан дээр байсан хүүг Африкийн хүүхдийн боловсрол болон хөгжлийн тусламжийн санг үүсгэн байгуулагч дани эмэгтэй олж, түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, улмаар үрчилж авсан байна. Одоо хүү ийм цовоо сэргэлэн, эрүүл саруул болжээ.
3. Хятадын Юлин хотноо болдог нохойны фестивалиас энэ хүн 1000 гаруй нохойг аварчээ. Жил бүр 10-15 мянган нохойг алж, махаар нь хоол хийдэг уламжлал тогтсон байна. Зургадугаар сарын нар буцах өдрөөс эхлэн 10 орчим хоног үргэлжилдэг энэхүү фестиваль нь амьтан хамгаалагчдын ширүүхэн шүүмжлэлд өртдөг билээ.
4. Орон гэргүй хүнд хүмүүс хоол хүнс, хувцсаар тусалдаг бол Жэйк Остин нэртэй энэ эр тэднийг усанд орох бололцоогоор хангахын тулд ачааны машинаа шүршүүртэй болгон засаж хөдөлгөөнт угаалгын газар болгожээ. “Орон гэргүй хүмүүс хоол хүнс хувцастай болж чадна. Гэхдээ усанд орохгүй гурван сар болсон хүнийг хэн ч ажилд авахгүй шүү дээ” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүний http://www.showertothepeople.net/about/ хөтөлбөрийг энэхүү цахим хуудаснаас харах боломжтой.
5. Байх ёстой жингийнхээ ердөө дөрөвний нэгд нь буюу гуравхан сартай бамбартай ижил жинтэй байсан есөн сартай өвчтэй бамбарыг циркээс авч эмчилсэн байна. Удалгүй явуулын циркийн ажилтнууд амьтдадаа төдийлөн анхаарал халамж тавьдаггүй байсныг нь амьтан хамгаалах байгууллагынхан олж мэджээ.
6. Аав хүү хоёр Техаст болсон үерийн үеэр 30 нохой аварчээ.
7. 12 настай хүү чихмэл тоглоом хийж сураад өвчтэй хүүхдүүдэд зориулан 800 тоглоом хийсэн байна. Тэрбээр есөн настайдаа эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд зул сарын баяраар бэлэг барихыг хүссэн боловч, эцэг эх нь энэ нь маш өртөг өндөртэй болно гэдгийг сонсоод өөрөө бэлгээ бэлдэхээр шийджээ.
8. Онгоцны үйлчлэгч бүсгүй зочид буудлын гадаа өөрийг нь хүлээдэг байсан нохойг "үрчилж" авчээ. Тэрбээр Германаас Аргентин руу нисдэг ажилтай бөгөөд Буэнос Айрес хотын нэгэн буудалд буухдаа энэ нохойг хооллож, түүнтэй тоглосон байна. Түүнээс хойш нохой бүсгүйгээс холдохоо байжээ.
9. Боксын дэлхийн аварга Мэнни Пакьяо ядуу филиппинчүүдэд зориулан 1000 байшин барьж өгчээ
10. Энэ эр өөрөө ганц нүдтэй болохоор хэн ч тоож авахгүй байсан ганц нүдтэй гөлгийг авч тэжээхээр болжээ. Түүний дүү нь энэ зургийг анх нийгмийн сүлжээнд тавьсан бөгөөд “Ах бид хоёр яг одоо дэлгүүрт байна. Өнөөдөр ах маань нохой авъя гэсэн ямар ч зорилгогүй байсан юм” хэмээн бичжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх