Эрдэмтэд зүүдний тухай шинжлэх ухаанчаар тайлбарлах мянга мянган оролдлого хийгээд ч хүссэн үр дүндээ хүрээгүй гэнэ. Гэхдээ тэдний одоогоор гаргаж ирээд буй сонирхолтой баримтууд болон сэтгэл судлалаар тайлбарласан үндэслэлүүдийг та бүхэнд хүргэж байна.
1. Бид зүүднийхээ 90 орчим хувийг мартдаг
Зүүдэлсэн зүүдээ хэн нэгэнд ярих, эргэн санах гэхээр толгойд нэг л олигтой орж ирдэггүй. Энэ нь бид зүүднээсээ дөнгөж сэрээд 5 минутын дараа 50 хувийг, 10 минутын дараа 90 хувийг мартдагтай холбоотой. Хийсвэр ой ухааныг тархи өөртөө багтаах тийм ч дуртай биш учраас хэрвээ та зүүдээ санахыг хүсэж байвал тэмдэглэл хөтлөх, хэн нэгэнд мартахаасаа өмнө ярих гэх мэт аргыг хэрэгжүүлээрэй.
2. Зүүдэндээ бид зөвхөн мэддэг өнгө төрхийг л хардаг.
Тархиныхаа ой санамжид хадгалсан хэдэн мянган хүний царай төрхийг л бид зүүдэлдэг. Зүүд нь хийсвэр үйл явдал учраас шинэ өнгө төрх бүтээх боломжгүй юм. Тиймээс урьд өмнө харж байгаагүй хүн зүүдэлсэн гэж бодож байвал энэ нь худлаа бөгөөд ямар ч байсан таны харж байсан царай гэдэгт итгэлтэй байна.
3. Хар цагаан өнгөтэй зүүд
Хүн бүр зүүд ямар харагддаг талаар өөр өөр ойлголттой байдаг ч хараатай хүмүүсийн 12% нь зөвхөн хар цагаанаар зүүдэлдэг. 1915-1950-иад оны хооронд хийсэн судалгаагаар зүүдний дийлэнх нь хар, цагаан өнгөтэй байдаг гэж нотлогдсон боловч 1960-аад оноос энэхүү судалгаа нь өөрчлөгдөөд байгаа юм. Өнөөдөр 25-аас доош насныхны зүүдний ердөө 4.4 хувь нь хар цагаан өнгөтэй байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар эдгээр өөрчлөлт нь хар цагаан кино, зурагтаас өнгөт медиа руу шилжсэнтэй холбоотой байж болох юм.
4. Зүүдний тайлал
Зүүдэлсэн зүүд ямар нэгэн зүйл бэлгэддэг гэдэгт зарим хүмүүс итгэдэггүй. Гэхдээ зүүдний тайлал нь аль хэдийнээ шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Жишээлбэл: “Шүд унаж байна гэж зүүдлэх нь таагүй үйл явдал болно” гэх мэт.
5. Хар дарах үзэгдэл яагаад үүсдэг вэ?
Зүүдэнд тохиолддог хамгийн нийтлэг сэтгэл хөдлөл бол сэтгэлийн түгшүүр юм. Сөрөг сэтгэл хөдлөл нь эерэгээс илүү түгээмэл байдаг. Эрдэмтэд бидний зүүдэлж буй шалтгаануудын нэг нь бидний оюун ухаан бидний бодол санаа, сэтгэл хөдлөлийг боловсруулах явдал гэж үздэг. Ихэнхдээ энэ нь бидний стресс, сэтгэлийн дарамтыг зүүдэндээ оруулдаг гэсэн үг юм.
6. Нэг шөнийн хугацаанд 4-8 үйл явцыг зүүдлэх боломжтой.
Дунджаар 1-2 цагийн хугацаанд л бид зүүдэлдэг. Энэ хугацаандаа хэд хэдэн үйл явц өрнөдөг бөгөөд зөвхөн сүүлийн зүүд л дуг нойрноос сэрэхэд хүргэдэг байна.
7. Амьтад ч бас зүүд зүүдэлдэг.
Судалгааг олон янзын амьтад дээр хийсэн бөгөөд тэд бүгд зүүдэлж байхдаа хүнтэй адил тархины долгионыг харуулдаг. Нохой унтаж байхдаа сарвуу нь гүйж байгаа мэт хөдөлж, хашгирах чимээ гаргадаг. Мөн тэд зүүдэндээ муур хөөж эсвэл шүүслэг яс идэж байна хэмээн зүүдэлдэг хэмээн эрдэмтэд таамаглаад байгаа юм.
8. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр зүүдэлдэг
Эрэгтэй хүмүүсийн зүүдний 70 орчим хувьд эрэгтэй хүмүүс байдаг. Харин эмэгтэй хүмүүс зүүдлэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийг эн тэнцүү зүүдэлдэг байна. Үүнээс гадна эрчүүд зүүдэндээ эмэгтэй хүнээс илүү түрэмгий сэтгэл хөдлөлтэй байдаг.
9. "Deja vu”-н талаар
Заримдаа ямар нэг зүйл урьд өмнө нь болж байсан мэт санагддаг даа? Тэгвэл та үүнийг зүүдэлсэн байх боломжтой ба тухайн мэдрэмжийг Déjà vu гэж нэрлэдэг. Олон хүний дунд явуулсан хэд хэдэн судалгааны үр дүнгээс үзэхэд хүмүүсийн 18-38% нь дор хаяж нэг удаа Déjà vu зүүд зүүдэлдэг, 70% нь Deja vu мэдэрсэн байна. Deja vu-г зүүдлэх боломжтой гэж үздэг хүмүүс олон байдаг.
10. Бид зүүдэндээ хүртэх мэдрэмж авах боломжтой
Хэн нэгний халуун дулаан тэврэлтийг мэдрэхийг маш ихээр хүсэх нь уг мэдрэмжийг зүүдлэхэд хүргэдэг байна. Заримдаа бүүр бодитоос ч илүү тааламж авчрах үе байдаг. Энэ нь таны далд ухамсартай холбоотой юм.
Эх сурвалж: boredpanda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх