Нойрны ASMR унтахад тусалдаг


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-03-22

Та хоолны ASMR гэж мэдэх байх. Арааны шүлс асгаруулам эдгээр бичлэгүүд сүүлийн жилүүдэд их дэлгэрэх болсон. Тэгвэл зөвхөн хоолны ч биш нойрны ASMR байдаг гэдгийг мэдэх үү?

Хоолны ASMR бичлэгүүд нь хүний тухайн хоолыг идэх дур хүслийг өдөөдөг бол нойрны ASMR нь таныг тайвшруулж, хурдан унтахад туслах болно. Судалгаагаар үзэхэд нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82% нь эдгээр төрлийн бичлэгнүүд унтахад нь тусалсан гэсэн хариу өгчээ. 

Нойрны asmr хэрхэн явагддаг вэ? 

Хүний тархи шивнэх, ус урсах, номын хуудас эргүүлэх гэх мэт дуу чимээнд тайвширч, допамин, окситоцин зэрэг даавруудаг ялгаруулдаг ба энэ нь хүнийг унтахад тусалдаг байна.

Давуу талууд

  • Чанартай нойр аваад тусална
  • Үр бүтээмж нэмэгдүүлнэ
  • Сэтгэл санааг дээшлүүлж цаашлаад сэтгэл гутралд орохоос сэргийлнэ
  • Стрессийг сууруулна
  • Нойргүйдлийг бууруулна

Хүн болгон өөр өөр чимээнд тайвширдаг учир өөрт тохирсон ASMR-ыг олох хүртлээ маш олон төрлийн бичлэгүүдийг туршиж үзэхийг санал болгож байна. 

Жишээ бичлэгнүүдийг доор орууллаа.