BTS хамтлагийн гишүүн Jungkook өөрийн 50 сая гаруй дагагчтай албан ёсны инстаграм хаягаа хаажээ.
Тэрээр “Би инстаграмаа хаахаар шийдсэн. Хакердуулаагүй шүү. Инстаграмаа ойрд ашиглахгүй байгаа болохоор зүгээр л устгалаа. Та бүхэн санаа зовох хэрэггүй дээ. Цаашдаа ч дахиж ашиглахгүй байх. Мэдэх хэрэгтэй гэж бодоод бичлээ” гэжээ. Мөн тэр цаашид Weverse Live ашиглан шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байх болно гэсэн байна.
Энэ үйл явдлыг sasaeng фенүүд (айдолуудыг мөшгөгч) инстаграм дахь уран бүтээлчийн хувийн мэдээллийг задруулна гэж сүрдүүлснээс болсон байх хэмээн Арми нар таамаглаж байна.
Эх сурвалж: soompi.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх