Солонгос айдолуудын эрүүл, намирсан үсний нууц


Х.Даваахүү | YOLO.MN
2023-02-02

Өмнөд Солонгосын дуучид, жүжигчид  зөвхөн уран бүтээлээрээ төдийгүй загвар болон гоо сайхнаараа ч олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэдний стилл имижийг харахад нүд гялбам тод өнгө, гялалзсан нүүр будалт хараа булаадаг. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж дэлхий нийтээр натурал буюу илүү байгалийн төрхтэй, хиймэл бус байдлыг эрхэмлэх болсон ба одод ч мөн адил нүүр будалт, үс засалт, хувцас загвартаа эрүүл энгийн хэв маягийг сонгох болжээ.  Энэ удаа Солонгосын хамгийн эрүүл, гялалзсан үстэй таван одыг нэрлэх ба тэдний эрүүл үсний нууцтай танилцацгаая.

1. IU 

IU-ийн хувьд үсний өнгөө олон удаа сольж будуулж байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд үснийхээ өнгийг солиулахгүй зөвхөн өөрийнхөөр нь байлгахыг илүүд үзэж буй гэнэ. Өмнө нь үсээ цайруулснаас болж маш их гэмтэж байсан ба тухайн үед маш их сэтгэлээр хямарч байжээ.

2. BLACKPINK Jisoo 

Хамтлагийн гишүүд улирал тутамдаа үсний өнгө, гадаад имиждээ өөрчлөлт хийж, хэв маягаа сольдог.  Тэгвэл хамтлагийнхаа гишүүдээс хамгийн бага үсээ будуулж байсан гишүүн Jisoo гэнэ. Тэрбээр үсээ нил ягаан, улаан зэрэг өнгөөр үсээ будуулж байсан ч ихэнхдээ үсээ эрүүл, өөрөөр нь байлгахыг хүсдэг байна.

3. NewJeans Мinji 

Дебютээ хийгээд удаагүй байгаа ч кпоп ертөнцийг шуугиулж байгаа Newjeans хамтлагийн гишүүн Мinji гайхалтай торгомсог үстэйг анзаарч байсан л биз? Хамтлагийн гишүүд бүгд урт намирсан эрүүл үстэй харагддаг. Тэгвэл тэдний дотроос Minji урьд өмнө нь үсээ огт будуулж байгаагүй гэнэ. 

4. TWICE Dahyun

Dahyun шаргал үсээрээ алдартай. Тэр өмнө нь шаргал өнгөнөөс гадна нил ягаан, ягаан өнгөөр үсээ будуулдаг байсан ч сүүлийн жилүүдэд үсээ огт будуулахгүй эрүүл хэвээр нь байлгахыг илүүд үзэж буй аж. 

5. LE SSERAFIM Hong Eunchae

Хүмүүст Eunchae-ийн хамгийн их таалагддаг зүйл нь түүний нүд болон үс нь юм. Тэр ч мөн адил үсээ өмнө нь огт будуулж байгаагүй ба түүний үс цаг ямагт намирсан эрүүл зөөлөн харагддаг. 

Эдгээрээс харахад үс чинь маш олон удаа будсан, гэмтэлтэй байсан ч арчилж, өөрөөр нь эрүүл, натурал байлгах нь сайхан үстэй байх нууц ажээ.

Эх сурвалж: kpopmap

#Гоо сайхан